Хойд Солонгос  таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулна

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа таван жилийн  эдийн засгийн хөгжлийн стратегийн  талаар  ирэх нэгдүгээр сард хийх  Хөдөлмөрчний намын чуулганы үеэр танилцуулна гэж “КСНА” агентлаг мэдээлжээ. Төлөвлөгөөг  өчигдөр болсон тус улсын эрх баригч намын төв хорооны хурлын үеэр баталсан байна.  Хуралд оролцогчид “Эдийн засгийн салбар дотоодын болон гадны хүнд нөхцөл байдал, олон гэнэтийн хүлээгээгүй сорилын улмаас сайжирсангүй. Тиймээс үндэсний эдийн  засгийн өсөлтийн төлөвлөсөн зорилтууд ноцтой хоцорсон болон  иргэдийн амьдралын төвшин мэдэгдэхүйц сайжраагүй байна” гэж мэдэгджээ.  Хойд Солонгосын улстөрчид “ Хүчирхэг социалист улс байгуулахын тулд сүүлийн таван жилийн хөдөлмөрөөр олж авсан хичээл,Судалгааны дүн шинжилгээ, туршлагын тэнцвэрт байдалд тулгуурлан хурлаас Солонгосын хөдөлмөрчдийн намын VIII чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан. Тэмцлийн шууд шугам, стратегийн чиглэл,хөгжиж байгаа манай хувьсгалын шинэ шаардлагад тулгуурласан тактикийг бий болгохыг зорьж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.21  БААСАН № 161 (6386)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05