Унадаг дугуйгаар зорчих дүрмээ сурталчилъя

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.УНДРАМ

 

Автозамын ачааллаас шалтгаалан дулааны улиралд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс нэмэгддэг. Мөн  эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд тустай гэдэг шалтгаанаар унадаг дугуй авч өгдөг болсон. Унадаг дугуй нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Мөн биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, булчинг чангалж өгдөгөөрөө давуу талтай. Гэвч унадаг дугуйтай замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар мэдээлэлгүйгээс болж зам тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэх явдал зуны улиралд нэмэгддэг. Унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул холбогдох хуулиар зохицуулагдах ёстойг албаныхан мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуйтай холбоотой 16 осол гарчээ. “Унадаг дугуйн осол гаргасан иргэд маань ихэвчлэн хөдөлгөөнд оролцохдоо замын гол буюу зорчих хэсгийн гуравдугаар эгнээ, хоёрдугаар эгнээгээр явдаг. Мөн тээврийн хэрэгслийн урдуур дайрах, уулзвар, гарцаар шууд гардгаас болж тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх ослууд бүртгэгдсэн” гэж Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э. Пүрэв-Очир хэллээ.

 Унадаг дугуйтай холбоотой гарч буй осолд дийлэнх нь бага насны хүүхдүүд өртсөн бөгөөд энэ нь эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлд “Унадаг дугуйг 14-өөс дээш, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож, замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэж заасан байдаг. Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо арав хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр явган хүний замаар явж болно. Харин  10-14 насны хүүхдүүд явган хүний зам болон, түүн дээр тэмдэглэгээ хийсэн унадаг дугуйн зам дээгүүр бие даан хөдөлгөөнд оролцож болно гэж заасан байдаг. Мөн түүнээс дээш насныхан замгүй хэсгийн зорчих хэсгийн баруун захаар  аюулгүй байдлаа ханган оролцоно. Түүнчлэн уулзвар болон гарцаар гарахдаа унадаг дугуйг түрж гарах ёстой байдаг байна. Хэрэв унадаг дугуйтай иргэн осол гаргах юм бол 1.5 болон түүнээс дээш жилийн хорих ял оноодог аж.

Түүнчлэн дугуйн тормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урдаа цагаан, ардаа улаан гэрэл буюу гэрэл ойлгууртай байх. Мөн хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлттой, зориулалтын малгайг зүүх ёстой байдаг. Унадаг дугуй болон мопедтой жолоочдыг зам дээр жолоодлогын дадлага хийх, залуур болон рулийг сул тавих мөн дөрөөн дээр гишгэхгүй явахыг хориглодог байна. Түүнчлэн 0.4 метр ба түүнээс дээш хэмжээгээр урагш болон арагшаа гарсан ачаа ачиж явах, унадаг дугуйн дээр зориулалтын бусаар хүн тээвэрлэхийг хориглодог байна.

Гэхдээ энэ дүрмийг даган хөдөлгөөнд оролцдог дугуйчин цөөхөн. Үүнээс болж хариуцлага тооцох хуулийн зохицуулалт ч байдаггүй аж. Гадны улсад дугуйтай хүмүүст улсын дугаар олгож, замын хөдөлгөөнд оролцуулдаг бол манайд бол үгүй.

“Бага насны хүүхдүүд унадаг дугуйн ослоос болж гэмтэж ирэх нь их байдаг. Үүнд 7-10 насны хүүхдүүд багтаж байгаа нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас мөн зориулалтын зам муутайгаас нь болж байна” гэж ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тасгийн их эмч Б. Өлзийсайхан хэллээ.

Нөгөө талаас замын хөдөлгөөний ачааллыг багасгах зардал багатай энэхүү тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих боломж нийслэл хотод тун дутмаг байна. Зориулалтын дугуйн зам байхгүй нь бусад тээврийн хэрэгсэлтэй хамт хөдөлгөөнд оролцохоос аргагүй байдалд хүргэж байна. Нийслэлд хөндлөн трассын дагуу дугуйн замтай болох бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгааг хотын дарга мэдээлж байсан. Хэрэв зам ашиглалтад орвол аюулгүй зорчих боломжоор хангасан хууль, дүрмийн зохицуулалтууд шаардлагатай болох нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.21  БААСАН № 161 (6386)

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12