“Газрын маргаантай холбоотой 35 мянган гомдол ирсэн”

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Газрын зөрчилтэй холбоотой иргэдийн гомдол, цахим дуудлага худалдааны талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр “Энэ сарын 16-ны байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, аж ахуйн нэгжээс нийт 35193 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 32191 албан бичгийг шийдвэрлэж, 299 өргөдлийг судалж  байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын 98.6 хувь нь шийдвэрлэгдсэн” гэлээ. Энэ оны эхний хагас жилд газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 151 байршилд, 437 объект чөлөөлөх төлөвлөгөөтэйгээр ажиллажээ. Энэ талаар Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Өнөөдрийн байдлаар 139 байршилд 400 гаруй объектыг чөлөөлсөн. 30 байршилд явган хүний замын  орц, гарцыг нээж,  55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, ногоон байгууламж хийх боломжтой талбайн газрыг чөлөөлсөн.  Эдгээр газрыг чөлөөлснөөр 20 байршилд автомашин, явган хүний зам болон зогсоол байгуулах боломжтой сул талбайтай болж байна. 10 мянга орчим метр квадрат талбай нийтийн эзэмшилд шилжиж, 4100 орчим метр.кв явган хүний замын газар чөлөөлөгдсөн. Мөн бид 82 байршилд 439 объектыг чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэв.

Харин цахим дуудлага худалдааны талаар Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг “Энэ сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд 24 байршилд цахим хэлбэрээр дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан. Нийт 90 байршилд дуудлага худалдаа хийхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 71 байршилд дуудлага худалдаа явуулсны 29 байршилд ялагч тодорсон. Ирэх сарын 16-ны өдөр 10 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

18 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

19 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

19 цаг 29 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

19 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

19 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин