Хамгийн их орлоготой жүжигчнээр Дуэйн Жонсон дахин шалгарчээ

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-Канадын алдарт жүжигчин, продюсер, бизнесмен, Америкийн мэргэжлийн бөхийн домог   “The Rock” буюу Дуэйн Жонсон “Forbes” сэтгүүлийн хамгийн их орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүллээ. Тэрээр   өнгөрсөн оны зургадугаар сарын нэгнээс энэ оны зургадугаар сар хүртэлх хугацаанд 87.5 сая ам.долларын орлого олжээ. Үүний 23.5 сая ам.долларыг нь “Netflix”-ийн “Red Notice” киноноос  олсон байна. Мөн тэрээр фитнес хувцас үйлдвэрлэдэг "Project Rock" компаниасаа ашиг олдог. Алдарт жүжигчин Дуэйн Жонсон инстаграммд 187 сая дагагчтай. Тиймээс сурталчилгаагаар дамжуулан нэг сая ам.долларын ашиг олсон хэмээн таамаглаж байна. “The Rock” 2016 онд АНУ-ын спортын брэнд “Under Armour”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн технологийн толгой компани Apple, Норвегийн цэвэр усны брэнд Voss-той хамтран ажиллаж, хувьцаа эзэмшдэг. Түүний хувьд өнгөрсөн жил “Галзуу хурд:Хоббс ба Шо”, “Жуманжи”-гийн хоёрдугаар ангид тоглосон билээ.

 Энэ жагсаалтыг тэргүүлсэн эхний 10 жүжигчний ихэнх нь “Netflix”-ийн кинонд тоглосон байжээ. Тухайлбал, Дуэйн Жонсоны дараа “Red Notice” кинонд хамтран тоглосон Райн Рэйнолдс 71.5 сая ам.долларын орлого олсноор II байрт жагсжээ. Рэйнолдс энэ киноноос болон “Netflix”-ийн “Six Underground” киноноос тус бүр 20 сая ам.долларын ашиг олсон байна. Жүжигчин, продюсер Марк Уолбэрг 58 сая ам.долларын орлогоор гуравт, Бэн Аффлек дөрөвт, Вин Дизел  тавд жагсжээ. Харин “Bollywood-ээс ганцхан Энэтхэгийн жүжигчин Акшай Кумар 48.5 сая ам.долларын орлогоор зургадугаарт жагссан байна.

Эх сурвалж:CNN

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 23 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 25 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 27 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 28 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин