Австрали бүх иргэнээ “Ковид-19”-ийн эсрэг вакцинд үнэгүй хамруулна

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Австрали улсын эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компанийн  туршиж байгаа “Ковид-19”-ийн эсрэг вакцинд бүх хүн амаа үнэгүй хамруулна гэдгийг Засгийн газар нь зарлалаа. Тус компани Оксфордын их сургуультай хамтран энэ вакцинаа бүтээж байгаа бөгөөд хэд хэдэн орны олон мянган сайн дурын ажилтныг туршилтдаа хамруулаад байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайд Скотт  Моррисон “Оксфордын их сургуулийн энэ  вакцин бол дэлхийн хамгийн амжилттай яваа вакцины нэг. Тиймээс  вакцинаа үйлдвэрлэж эхэлвэл 25 сая Австрали хүнээ үнэ  төлбөргүй хамруулна. Гэхдээ бусад орны вакцинуудаас түрүүлж амжилттай болно гэх баталгаа байхгүй учир судлаачид болон  бусад улс орны вакцин бүтээгчидтэй  үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна” гэж  ярьжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр вакцины I, II шатны туршилт дуусч аюулгүй, хүний биед дархлаа тогтоож байгаа талаар “AstraZeneca” зарласан. Харин III шатны туршилтаар вакцин коронавирусаас хүмүүсийг хамгаална гэдгийг батлах ёстой. Энэ жилийн сүүл гэхэд вакцин бэлэн болно хэмээн  таамаглаж байна. Тус үйлдвэр гурван тэрбум тун вакцин үйлдвэрлэж олон нийтэд худалдаална хэмээн Засгийн газар болон бусад олон байгууллагатай  аль хэдийнэ гэрээ байгуулжээ. АНУ тус компаниас аравдугаар сарын эхээр 300 сая тун вакцин авах захиалгаа өгчээ.  Мөн ОХУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Бразил улс вакцины захиалга өгсөн байна.  Түүнчлэн Европын холбоо бүх гишүүн орондоо зориулан 400 сая тун вакцин авна хэмээн мэдэгджээ. “Бид вакциныхаа эхний тунг энэ оны сүүл гэхэд хүлээн авч, маш хурдан, олон оронд тэр дундаа Европын холбооны орнууддаа өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж “AstraZeneca”-гийн гүйцэтгэх захирал Паскал Сориот өнгөрсөн долоо хоногт болсон Европын холбооны хурлын үеэр хэлжээ.

Австралийн Викториа мужийн нийслэл Мельбурн хотод тархалт дэгдэж энэ сарын 2-ноос дахин хөл хорио тогтоосон. Зургаан долоо хоног сургуулиуд цахимаар хичээллэж, иргэд гэрээсээ хол  хамгийн ихдээ таван километр явж болно. “Викториа мужийн хоёр дахь давалгааны 99 хувь нь Мельбурнийн зочид буудлуудад тусгаарлагдаж байсан хүмүүс” гэж Эрүүл мэндийн төвийн судлаач Чарлес Алпрен ярьжээ.  Тус улсын анхны  тохиолдол гадаадаас тавдугаар сарын 9-нд ирээд зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг гэр бүлийн хоёр хүн байсан. Долоо хоногийн дараа зочид буудлын гурван ажилтан, сарын дараа 17 хүн тус зочид буудлаас халдвар авсан юм. Долдугаар сарын 29 гэхэд уг зочид буудлаас 817 хүн халдвар авсныг Эрүүл мэндийн газар мэдээлсэн. Тиймээс Австрали хилээ хааж, иргэдийг гэртээ байхыг зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар Австралид 23 мянга гаруй хүн халдвар авч 450 хүн нас барсан байна.

Эх сурвалж:CNN                                        

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 24 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 26 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 28 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 29 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин