Светлана Тихановская сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байхыг уриалав

2020-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНЗУЛ

Белорусын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Светлана Тихановская Европын холбоог тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриаллаа. Тэрээр “Энэ луйварчин сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг хүсч байна. Ноён Лукашенко манай ард түмэнд болон олон улсын нийгэмлэгт бүх хууль ёсны эрх байдлаа алдсан. Тиймээс  Белорусыг сэрээхийг дэмжих, бүх орныг  олон улсын  хуулийг хүндэтгэхийг  уриалж байна. Мөн Белорусын тусгаар тогтнол, иргэдийн  сонгуулийг хүндэтгэхийг хүсч байна” гэж Лукашенкогийн өрсөлдөгч Телеграмд нийтэлсэн видео бичлэгтээ ярьжээ. Европын зөвлөл  өнөөдөр Белорусын нөхцөл байдлыг хэлэлцэх сэдэвчилсэн уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм. Белоруст энэ сарын 9-нд одоогийн ерөнхийлөгч Лукашенко олонхийн санал авсан ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үр дүнг нийтэлсний дараа олон нийтийн үймээн гарчээ. Албан ёсны тооллогоор ерөнхийлөгч Лукашенко 80.1, түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская 10.1  бусад гурван нэр дэвшигчид нийлээд дөрвөн хувь гаруй санал авсан аж.  Эсэргүүцлийн жагсаалыг эхний өдрүүдэд нулимс асгаруулагч хий, резинэн сум, ус цацан тараасан гэж Дотоод яамнаас мэдээлжээ. Мөн хоёр хүн үхэж, 100 хүн шархадсаны дотор 10  гаруй цагдаа орсон байна. Түүнээс гадна 6700 гаруй хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 27 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 29 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 31 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин