
Б.ОД
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах 16 давхар барилгаас утаа гарч байна гэх дуудлага өнөөдөр /2020.08.19/ 12:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын гадна пассад шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж:www.polit.mn