ЭМЯ:Халдвар тархасны улмаас АНУ дээд сургуулиудаа хаалаа

2020-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 586 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Өнөөдөр  хоёр  энхийн сахиулагч эдгэрч, сувиллын ажиглалт руу шилжлээ. Мөн  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй болжээ. Энэ нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс ХӨСҮТ-д төрсөн гурав дахь эмэгтэй юм.  

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 586 хүнд  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Үүнд:

  • Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ
  • Таван эмч, ажилчны  шинжилгээ
  • Бусад тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ
  • Төмөр замын хоёр ажилтны шинжилгээ багтаж байна. Батлагдсан 298 тохиолдлоос 278  нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 20 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 49, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан.

Дэлхийд

Коронавирусын халдвараар 22 сая хүн өвчилж, 777 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн. АНУ-ын Хойд Каролина муж энэ сарын 11-нд дээд сургуулийн хичээлийг эхлүүлсэн. Гэтэл дээд сургуулиудад халдвар нэмэгдсэн тул зарим дээд сургуулийг хаан онлайн хэлбэрт шилжүүлжээ.  

Хөрш орнуудад

ОХУ-д 4892 хүн өвчилж, 55 хүн эндсэн бол БНХАУ-д 98 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Японд

Японд 55 мянган хүн халдвар авч, 1099 хүн нас бараад байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 29 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин