"Үхлийн хөндий"-д 54.4 градус хүртэл халж, дэлхийн хамгийн халуун өдөр боллоо

2020-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Манай гаригийн хамгийн халуун цэгт тооцогддог АНУ-ын Калифорниа мужийн “Үхлийн хөндий” үндэсний паркт ням гаригт 54.4 градус хүртэл халснаар дэлхийн хамгийн халуун өдөр болсон гэж АНУ-ын цаг уурын газраас мэдээллээ. “Нүүр маань үнэхээр тэсэхийн аргагүй халсан. Гадаа алхахад хэд хэдэн үс хатаагч сэнсээр зэрэг нүүр рүү минь үлээж байгаа мэт санагдсан.  Миний биеийг бүхэлд нь халуу төөнөж, зууханд байгаа мэт мэдрэмж төрсөн” гэж паркын ажилтан Брэнди Стэварт ярьжээ. Тэрээр паркт тав дахь жилдээ ажиллаж байгаа юм. АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс энэ халуун нь хүний амь насанд аюултайг санууллаа.  Тодруулбал, амьсгалын замын өвчин, бөөрний эмгэг, зүрхний эмгэгт сөргөөр нөлөөлнө хэмээн ДЭМБ анхаарууллаа. Өмнө нь 2013 онд уг паркт 54 градус хүртэл халж байсан. Гэхдээ өнгөрөгч зуунд паркт 56.6 градус хүртэл халж байсан талаар маргаан өрнөж байгаа. Мөн 1931 онд Тунист 55 градус хүртлээ халж байсан гэх судалгаа байдаг ч батлагдаагүй юм.

Эх сурвалж:BBC          

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 29 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 31 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин