Регби клубын 24 тамирчин коронавирусын халдвар авчээ

2020-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Японы Нара мужийн Тэнри их сургуулийн регби клубын 24 тамирчин коронавирусын халдвар авсан тул клубын үйл ажиллагаагаа зогсоож буйгаа өчигдөр зарлалаа.  Нара мужийн захиргаа болон их сургуулийн удирдлагын мэдээлснээр дээрх 24 тамирчинд ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Багийн 168 тамирчин бүгд их сургуулийнхаа дотуур байранд амьдарч байсан юм. Одоогоор 55 тамирчин, зургаан шүүгчийн шинжилгээний хариу сөрөг гараад байна. Үлдсэн 89 тамирчны шинжилгээний хариу удахгүй гарна гэж албаныхан мэдээллээ. Гэхдээ энэ халдвар нь их сургуулиас гадагш тархаагүй хэмээн мужийн захирагчид итгэж байна. Учир нь гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш тус багийнхан бусад багуудтай тоглолт хийгээгүй. Зөвхөн дотуур байрандаа бэлтгэлээ хийж байсан юм.  

Энэ регби клуб нь 1925 онд байгуулагдсан Японы хамгийн хүчирхэг их сургуулийн баг юм. Сүүлийн хагас зуун жилд регби нь Ази тивд маш өргөн дэлгэр хөгжиж байгаа бөгөөд тивдээ Япон улсын шигшээ баг тэргүүлдэг. Хөлбөмбөгтэй төстэй энэ спорт 1823 онд Английн Регби (Rugby) гэдэг хотод оршин суусан Уильям Уэбб Эллис гэх хүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин эсрэг талын хаалга руу авч гүйснээс санаа авч үүссэн түүхтэй.

Эх сурвалж:Japan Today

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 23 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 25 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 27 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 28 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин