Өмнөд Солонгосын сүмүүдэд халдвар тархжээ

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдөр тус улсад 279 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь  тархалтыг хязгаарласнаас хойших хамгийн олон хүн нэг өдөр халдвар авч байгаа тохиолдол боллоо. Өмнө нь халдварын ид оргил үед хоёрдугаар сарын 29-нд нэг өдөр 909 хүн, гуравдугаар сарын 8-нд 367 хүн халдвар авч байсан билээ. Үүнээс хойш халдварын тохиолдол буурсан бол өмнөх долоо хоногоос дахин нэмэгдээд байна. Тодруулбал, баасан гаригт 103, бямба гаригт 166, өчигдөр 279 тохиолдол бүртгэгдлээ. Энэ 279 тохиолдын 141 нь Сөүл хотод, 96 нь Гёонги мужид бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын 85 хувь нь Сөүл болон Гёонги хотод бүртгэгдээд байна. Энэ тохиолдлын ихэнх хувийг сүмийн итгэгчид эзэлж байна. Тухайлбал,  ням гаригийн байдлаар “Sarang Jeil” сүмээс 193 хүн халдвар авсан бол “Woori Jeil” сүмээс халдвар авагсдын тоо 105 болжээ. Олон хүн цуглуулж халдвар тараасан энэхүү үйлдэлдээ “Sarang Jeil”  сүмийн пастор Жун Кван Хуныг хариуцлага хүлээхийг ерөнхийлөгч Мүн Жэ Ин шаардлаа. Учир нь “Ковид-19”-ийн улмаас олон хүн нэг дор цугларахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн бямба гаригт 10 мянга гаруй хүн жагссан. Үүнийг “Sarang Jeil” сүмийн пастор Жун Кван Хун удирдсан юм. Энэ үйлдэлд нь маш хатуу арга хэмжээ авна гэдгээ ерөнхийлөгч анхаарууллаа. Ингэснээр БНСУ-д нийт халдварын тоо 15515 боллоо.

Эх сурвалж:Korea Times
 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

20 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

21 цаг 26 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

21 цаг 28 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

21 цаг 30 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

21 цаг 30 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин