"Ковид-19" дахин дэгдсэний улмаас Шинэ Зеланд сонгуулиа хойшлууллаа

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн сонгуулиа дөрвөн долоо хоногоор хойшлуулж байгаагаа өнөөдөр зарлалаа. Учир нь тус улсын хамгийн том Окланд хотод 102 хоногийн дараа коронавирусын халдвар дахин дэгдсэн юм. Одоогоор Окландад 49 хүн халдвар аваад байна. Өнгөрсөн долоо хоногт Окланд хотод вирус дэгдэсний дараа сөрөг хүчнийхэн сонгуулийг хойшлуулж, хоёр долоо хоног хөл хорио тогтоох хүсэлт тавьж, сурталчилгааны ажлаа зогсоосон юм.  Эрх баригчдын зүгээс тархалтыг хязгаарлаж чадсан, шинэ тохиолдол нэмэгдэхгүй хэмээн мэдэгдэж байна. Уг нь Шинэ Зеланд вирусын тархалтыг хязгаарлаж, зоогийн газар, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж, хэвийн амьдралд шилжээд байсан юм.  Тус улсын үндэсний хамгийн том сонгууль есдүгээр сарын 19-нд болох байсан ч аравдугаар сарын 17 хүртэл хойшиллоо. Шинэ Зеландын хуулинд зааснаар сонгуулийг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой байдаг. Ерөнхий сайд Жасинда Ардерн “Бүх нам, нэр дэвшигчдийн талаар иргэд хангалттай сайн мэдээлэл авсны дараа сонгууль явуулахыг хүсч байна. Гэхдээ вирусын тархалт өндөр байсан ч дахин хойшлуулахгүй” гэжээ.

Эх сурвалж:Japan Today

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

20 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

21 цаг 24 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

21 цаг 26 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

21 цаг 28 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

21 цаг 28 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин