Сайжруулсан түлшний 1000 борлуулалтын цэг ажиллана

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семинарыг өчигдөр зохион байгууллаа. Энэ сургалт нь гэр хорооллын айл өрхийн иргэдэд ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зорилготой юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн  онд 51 хувиар буурсан. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу энэ оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр энэ  сарын 15-наас ирэх сарын 15-ныг  хүртэл нэг сарын аян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг хүсч байна” гэсэн юм. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллаж, дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

20 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

21 цаг 25 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

21 цаг 27 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

21 цаг 29 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

21 цаг 30 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин