Жүжигчин Антониа Бандерас коронавирусын халдвар авчээ

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Испанийн нэрт жүжигчин, найруулагч, продюсер Антониа Бандерас коронавирусын халдвар авснаа 60 насныхаа төрсөн өдрийн баяраар буюу өчигдөр зарлалаа. Тэрээр “Бүгдээрээ сайн байцгаана уу. Миний “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлан 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Бие маань бага зэрэг ядарсныг эс тооцвол би маш сайн байгаа. Эмчийн зааврыг сайн дагаж хурдан эдгэхийг хичээнэ. Дан ганц би биш дэлхий өнцөг булан бүрт байгаа халдвар авсан хүмүүс үүнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна. Тусгаарлагдсан энэ өдрүүдийг би уншиж, бичиж, амарч, 60 насандаа юу хийхээ төлөвлөж урам зоригоор дүүрэн өнгөрүүлнэ. Хүн бүрийг чанга тэвэрье” хэмээн инстаграммдаа нийтэлжээ.

Антониа Бандерас “Филадельфи” (1993), Хөлсний алуурчид” (1995), “Зорро” (1998) , “Цус сорогчтой ярилцсан нь” гэсэн Холливудын кинонуудад дүр бүтээж байсан. “Түүний тухай”  /Himself / киноны Панчо Виллагийн дүрээр “Эмми авардс”-ын шагнал хүртэж, 2018 онд гарсан “Genius” киноны Пабло Пикассогийн дүр нь магтаал шүүмжлэл дагуулсан юм. 2019 онд “Pain and Glory” киногоороо Каннын кино наадмаас шилдэг жүжигчин, “Алтан бөмбөрцөг”, “Академи авардс” кино наадмуудаас мөн шилдэг жүжигчин шагнал хүртэж байсан.

Эх сурвалж:CNN                       

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Уржигдар 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Уржигдар 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Уржигдар 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Уржигдар 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Уржигдар 07 цаг 10 мин