Л.Мөнхтүшиг: Турк улсад гацсан иргэддээ тусламж үзүүлнэ

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд 50 гаруй орноос 17117  иргэнээ татан авчээ. Гэвч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнөө өглөө Улаанбаатар-Прага чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 185 иргэнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санхүүжилтээр авчирчээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийсэн нислэгээр 249 Монгол иргэн эх орондоо ирлээ.  185 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага бүрэн хариуцсан. Нэг хүнд 7.3 сая төгрөг нийт 1.3 тэрбум төгрөг зарцуулсан. Санхүүжилтийн 75 хувийг Европын холбоо, 25 хувийг Чех улсын Засгийн газраас гаргасан. Мөн  ГХЯ, Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм. Энэ онд Монгол Улс, Бүгд найрамдах Чех улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.  Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад эх орондоо өөрийн хүсэлтээр буцах иргэдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Гадаадад гацсан иргэд эх орондоо буцах хүсэлтээ тухайн байгууллага болон Засгийн газарт гаргаснаар тодорхой шалгуурын дагуу хүмүүст тэтгэлэг олгодог юм.  Харин энэ удаад тус байгууллагын санхүүжилтээр Чехээс ирсэн иргэдийн шалгаруулалтыг Засгийн газар хийжээ. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2,496 иргэн тэтгэлэгт хамрагдаж, тус байгууллагын санхүүжилтээр нийт 6,200 гаруй иргэн Монголдоо иржээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Нэг хүнд 7.3 сая төгрөг нийт 1.3 тэрбум ашиг олсон гэж бичээч. 7300000 төгрөгийн үнэтэй билет зарахаас ичээч луйварчидаа. Эннийг чинь энгийн иргэн яаж даахийн.
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

21 цаг 38 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 21 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

22 цаг 23 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

22 цаг 25 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

22 цаг 26 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин