ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 20 саяыг давлаа

2020-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 621 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Батлагдсан 293 тохиолдлоос 263 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 30 хүн  эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна.

Коронавирус Монголд

Энэ сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт 621 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд:

  • Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ 
  • Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ
  • Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний шинжилгээ
  • Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байранд байгаа таван хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дэлхийд

Дэлхийд 20 сая гаруй хүн халдвар авч, 733 мянган хүн нас барлаа. АНУ-д 5.1 сая хүн халдвар авлаа. Тус улсын  Жорж Вашингтон мужийн нэгэн сургуульд багш, сурагчид нь коронавирусын халдвар авсан нь илэрсэн. Сурагчдын ихэнх нь амны хаалт зүүгээгүйтэй холбоотойгоор өвчилсөн гэж тус улсын шинжээчид үзэж байгаа юм. Харин Бразилд гурван сая гаруй хүн, Энэтхэгт 2.2 сая хүн халдвар аваад байна.

Хөрш орнуудад

БНХАУ-д 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Харин ОХУ-д 5189 хүн шинээр халдвар авч, 77 хүн нас баржээ. Ихэнх тохиолдол Моксва, Урал, Свердловск мужуудад бүртгэгдсэн байна.

Японд

Ням гаригт Японд 331 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өдөрт 300 гаруй хүн халдвар авч буй дөрөв дэх өдөр юм. Зөвхөн Окинава мужид гэхэд 159 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

21 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 21 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

22 цаг 23 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

22 цаг 25 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

22 цаг 26 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин