Завханы шороон зам “баяртай”

2020-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

Замын хүн саатмаар нутгаар аялахаар хүүхдүүдээ дагуулан хүлгийн жолоо залав. Хэдийгээр би Төв нутгийнх ч гэлээ Завхан нутгийн байгалийн сайхныг хүүхдүүддээ үзүүлнэ гэж боддог хүмүүсийн нэг. Урт холын бодолдоо дарсаар явсан мөрөөдлөө биелүүлэхээр нийслэлээс гараад Архангайгаар дайрч Тосонцэнгэлд саатаад маргааш өглөө нь эртээ Улиастай зорих маршрут гаргасан юм. Учир нь Тосонцэнгэлээс Улиастай хүртэл туулахад бэрх шороон замтай. Анх 2016 оны есдүгээр сард Улиастай тийшээ томилолт өвөртлөн гарч байв. Тосонгоос эхлэх шороон замаар зургаан цаг гаруй явсан минь одоо ч “аймаар” санагддаг.  Гэхдээ туулах чадвар сайтай, хурд хүчтэй гэгддэг “Ланд 200”-гаар шүү. Жилдээ 2-3 удаа ажлын шаардлагаар зайлшгүй Улиастай орох болдог ч би дахиж тэр хэцүү замаар явахгүй гэж өөртөө “андгайлав”. Тэнгэрийн хөлөгөөр хоёр цаг орчим нисээд ирчих газарт заавал 6-7 цаг энхэл донхол, бартаа ихтэй замаар явах хэрэггүй байлаа. 
Дөрвөн жилийн дараа анх удаа Завхан аймгийг газраар зорьсон нь энэ. Замын турш Тосонцэнгэл ортол ч гайгүй. Тэндээс цааш Улиастай хүртэл 200 гаруй км зам л хүнд байна гэсээр. Гэтэл газар дээрээ байдал огт өөр болжээ. Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл хатуу хучилттай замаар сүнгэнэтэл давхилаа. Би ч “амаа” ангайж хоцров. Миний төсөөлж байснаас тэс өөр байсан болохоор тэр... 

 

 

УУЛЫН ОРОЙГООР ТАВИГДАХ ШОРООН ЗАМ ТУН УДАХГҮЙ...

Мэдээж нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг бол Завхан. Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замыг хатуу хучилттай болгох ажил царцдаг, гацдаг байсан нь саяхан. Бүр тодруулбал, 2012 оноос хатуу хучилттай замтай болохоор төлөвлөж, төсөвлөсөн түүхтэй юм билээ. Харин гацаж, царцдаг замыг Хятадын хөнгөлөлттэй зээлээс үлдсэн хөрөнгөөр барих боломжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 онд бий болгож, холбогдох бүхий л шатны удирдлагуудад танилцуулж гүйсээр замын ажлыг амжилттай эхлүүлсэн байдаг. Тэрээр аймгаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбочихвол аймгийн иргэдийн амьжиргааны төвшинд мэдэгдэхүйц нөлөөлнө хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Үнэндээ ч аймгийн иргэдийн бизнес сэтгэлгээ, худалдаа наймааны эргэлт эрс сайжирсан байна лээ. 
Завхан аймгийн Улиастай хот ирэх арваннэгдүгээр сарын эхээр бүрэн хатуу хучилттай замтай болж нийслэлтэй холбогдох аж. Одоо баригдаж буй Загастайн давааны замыг хоёр компани зэрэг барьж байгаа юм байна. Биднийг замд явж байхад таарсан замын ажилчидтай ажлын нөхцөл байдлын талаар хэсэгхэн хөөрөлдөв. “Арж роуд” компанийн замын инженер М.Золбоо “Замын ажил хэвийн явж байна. Уулнаас ус бууж ирэх зурваст тохируулан ус зайлуулах хоолойнуудыг хийж байгаа. Зарим газраа нэг км зайтай бол зарим хэсэгт 200-300 метрт ч ус зайлуулах хоолойг сууриулуулах шаардлагатай байгаа юм” гэлээ. Хэдийгээр хур элбэгтэй байгаа ч ажлаа цаг хугацаанд нь дуусгахаар хичээж байгаагаа ярьсан замчид “Монголд анх удаа уулын орой дээр зам тавьж байгаа” хэмээн бардамнаж байсан юм. 

 

 

“ХОЖИЛ МИНИЙХ” БАЙЖ БОЛОХГҮЙ...

Загастайн давааны 67 км замыг хоёр компани хоёр захаас нь барьж байгаа юм билээ. Хүнд ажлыг ажлын туршлага, сэтгэл зүтгэлээр давж байгаа нь илт. Харин хэвийн явж байгаа ажлыг “улаан, ногоон” хэмээн талцаад царцаачих вий. Аль эсвэл улстөржүүлээд “миний, чиний хийсэн ажил” хэмээн “оноо” авах хэрэгсэл болгочих вий гэх болгоомжлол байгааг нуух юун. Таван жилийн тэртээ шатахууны үнийг бууруулж байх тэр үед нийслэлээс алслагдсан аймгуудад шатахууныг Улаанбаатартай ижил үнээр авах боломжийг бүрдүүлж байсан юм. Тэгтэл аймгаас сонгогдсон эрхэм гишүүд нь “Та нарынхаа төлөө би үүнийг хийлээ” гэж ирээд попроод байсан нь тун чиг муухай харагдаж байсансан. Түүнтэй адил нэгэнт эхлээд дуусах тийшээ хандсан ажилд “Хожил минийх” гэдэг шиг хандах хүмүүс олон бий... Тиймээс тэдэнд сануулчихъя, “Завханы шороон зам баяртай” болчихсон байна лээ шүү.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.10 № 152 (6377)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12