Аав, охин хоёрын дуу “Hitone Unimusic”-ийг тэргүүлсээр

2020-08-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.НАМУУН

Сүүлийн үед сошиал орчинд дуулсан дуу бүхэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, хэдэн зуун мянган лайк, шэйрийн эзэн болж яваа залуу уран бүтээлч В.Баттулгыг бид  зочноор урьсан юм.

Тэрээр 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулж, өвөрмөц хоолойгоороо 40 гаруй жил хослон дуулсан “Зууны манлай” хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү билээ. Дуучин залуу маань аав, ээжийнхээ авьяасыг өвлөж, дуу хуурыг нь эгшиглүүлэхээс гадна охиноо бас чадварлаг уран бүтээлч болгон бэлтгэж байна. Дуучин В.Баттулга, түү­ний охин Б.Дуулим нарын хамт­ран дуулсан “Энх эсэн бол­тугай” хэмээх шинэ уран бүтээл нь зуны гурван сар цахим орчинд хит уран бүтээл болсныг үзэгчид сайн мэднэ. Цар тахлын үед цахим орчныг чимсэн энэ дууны тухай түүний сэтгэгдлийг сонсож, шинэ уран бүтээл хэрхэн төрсөн тухай мэдээллийг нь сонирхсон юм. 
В.Баттулга: Аав охин хоёр олон шинэ уран бүтээл өргөн барих болно

-“Энх эсэн болтугай” дуу хэрхэн бүтсэн бэ?
-Энэ дуу маань эрүүл энхийг хүссэн утгатай. Өнгөрсөн тавдугаар сард хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашнямын аялгуу, яруу найрагч Ч.Чимэдийн шүлэг “Энх эсэн болтугай” хэмээх уран бүтээлээ гаргасан. Дэлхий нийтэд цар тахал дэгдэж буй энэ үед хүмүүсийг эрүүл энх байгаарай гэж хүсэн энэ дуугаа олны хүртээл болгосон.  Энэ дууг  1980-аад онд аав, ээж хоёр маань дуулж байсан юм. Мөн 2000 оны эхээр би ээжтэйгээ хамтран дуулдаг байсан. Сүүлд нь шинэчлэн найруулаад, охинтойгоо хамтран дуулсан. Одоогоор энэ дуугаа  клиптэй болгох бодол байгаа боловч хараахан ажлаа эхлээгүй байна. 
 -Удам дамжсан уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон үг, аялгуутай дуу байдаг. Шинэчлэн дуулсан нь бүр ч олон хүнд хүрсэн. Та охиноо танилцуулахгүй юу? 
-Миний охиныг Б.Дуулим гэдэг. Энэ жил ЕБС төгссөөд, СУИС-д элсэн орсон. Өмнө нь бас охинтойгоо хамтран “Амь нэгтэй аав охин” гэдэг уран бүтээл гаргаж байсан. Мөн олон хүнд хүрсэн сайхан уран бүтээл болсон. Охин бид хоёр мөн хэдхэн хоногийн өмнө “Залуусын золбоо” гэдэг дуу гаргасан. Олон нийтийн сүлжээнд эрчтэй давхиж байна.  Түүнчлэн “Энх эсэн болтугай” дуу маань “Hitone Unimusic”-ийн тэргүүнд байранд шалгарсанд бид их баяртай байгаа. 
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Таныг студид бичлэгтэй яваа гэж сонссон?
-Яг одоо бид “Аавын хайр” гээд шинэ дуу гаргасан байгаа. Одоогоор олны хүртээл болгох болоогүй байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ та бүхний сонорыг мялаах болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.6  ПҮРЭВ № 150 (6375)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

22 цаг 12 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 56 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

22 цаг 58 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

23 цаг 0 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

23 цаг 0 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин