Технологийн акулууд зүрхний өвчинтэй тэмцэж байна

2020-08-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр зүрхний шигдээс өвчин нь дэлхий дээрх хамгийн түгээмэл үхлийн шалтгаан болдог бөгөөд жил бүр 300 гаруй мянган хүн энэ төрлийн өвчнөөр нас бардаг байна. Мөн манай улсад ч бас цусны даралт ихсэлт, тархины харвалт, зүрхний шигдээс нь нийт өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байна. Эдгээрээс сүүлийн жилүүдэд хамгийн их залуужиж буй өвчин бол зүрхний шигдээс юм. Зүрхний шигдээс буюу миокардын инфракт нь зүрхний булчинг тэжээх артерийн судас нь ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжихийг хэлдэг аж. Мөн миокард гэдэг нь зүрхний булчин болон түүнийг тэжээдэг титэм судас нь цусны нөж, бүлэнгээр бөглөрвөл цусан хангамжгүй болж, 20-30 минутын дараа үхждэг байна. Тиймээс дэлхийн технологийн компаниуд энэ өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, шинэ дэвшилтэт технологийн шийдлүүдийг боловсруулж туршсаар байна. Мөн хамгийн үр дүнтэй гэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэсээр байна. Жишээ нь, та бүхний мэдэх “Huawei”, “Samsung”, “Apple” бүгд л өөрсдийн нэрийн эрүүл мэндийн ухаалаг цаг болон бугуйвчыг худалдаанд гаргасан байдаг. Эдгээр бүтээгдэхүүний хэрэглээ нь өөрөө эрүүл амьдрах, эрүүл мэндээ хянах трендийг үүсгэж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдаг хүн болгон хэрэглээ болжээ. 

Монголд өргөн хэрэглэгддэг технологиуд

Хөгжингүй улс орнууд 24 цагийн турш хүний зүрхний цохилтыг хэмжиж, хянах төхөөрөмжүүдийг тогтмол ашиглаж, зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчлөх болон түүнээс болж нас барах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулсаар байна. Энэ ч утгаараа иргэдийг техник технологи хөгжсөн энэ үед таны эрүүл мэндийн байдлыг өдөр тутамд хянадаг ухаалаг бүтээгдэхүүнүүдийг ашиглаж сурах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв шийдлүүдийн нэг юм гэдгийг зохион бүтээгчид онцолж байна. Тиймээс Монголд зарагдаж буй зарим технологийн шийдлүүдээс танилцуулъя. 
 Энэ удаад зах зээл дээр дундаж болон боломжийн үнэтэй гурван ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн талаар товч мэдээлэл хүргэе.  Тухайлбал, хүмүүсийн өргөн хэрэглэдэг “Samsung Fit E” бүтээгдэхүүн өнгөний хувьд сонголт өргөн байдаг. Мөн Mонголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.  “Huawei” Брэндийн “HUAWEI Band 4”бүтээгдэхүүн нөгөө хоёроо  бодвол харьцангуй олон давуу талтай гэж хэрэглэгчид үздэг. Учир нь, өөрөөсөө USB гаралттай тул цэнэглэгч шаардахгүй. Долоо хоногт, 24 цагаар та зүрхний цохилтоо хэмжиж,  пульс хэт унах, өсөхөөс сэргийлж чадна. Дэлгэцийн хэмжээ бусдаасаа том, мөн цэнэгээ удаан барьдаг гэсэн давуу талуудтай. Mонголд мөн албан ёсны дистрибютерээр зарагддаг.  Харин “XiaoMi Mi Band3”-ын хувьд үнэ хямд, цэнэгээ илүү удаан барьдаг давуу талтай. Бугуйвчныхаа оосорыг сольж болдог гэхдээ оосорыг тусдаа худалдан авдаг. Мөн Монголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.  Харин интернэтээр зарагдаж байгаа бусад ухаалаг бугуйвчнуудын хувьд үнэ болоод өнгөний хувьд харьцангуй олон сонголттой боловч иргэд чанарын баталгаа тал дээр сайтар анхаарч шалгаж авах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.6  ПҮРЭВ № 150 (6375)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

22 цаг 15 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 58 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

23 цаг 0 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

23 цаг 2 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

23 цаг 3 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин