Хүүхэд бол гэрэлт ертөнц

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Бид энэ удаагийн Залуус буландаа жүжигчин С.Мөнхбаатарыг онцолсон юм.

С.Мөнхбаатар нь кино урлагийн дээд сургуулийн 2014 онд жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд багаасаа л дуулж бүжиглэдэг авьяаслаг нэгэн байв. Түүнийг  арван нэгдүгээр ангийнхаа урлагийн үзлэгээр жүжигчилсэн тоглолтод жүжиглэж байхыг нь дуу хөгжмийн багш нь хараад түүнд жүжигчин болох санал тавьж байсан. Өөрийн сонирхол болон багшийнхаа зөвлөгөөг дагаж 2010 онд кино урлагийн дээд сургуульд элсэж МУГЖ Жаргалсайхан, МУГЖ Уран нарын шавь болон оржээ. Оюутан байхдаа УДЭТ-т тавигдсан жүжгүүдэд oлны хэсэгт оролцож, туслах дүрийг бүтээж  театрын урлагийн сайханг мэдэрсэн гэж байв. С.Мөнхбаатар Хувь тавилангийн ээдрээ, Мөнгөний өнгө, Дүр эсгэгч гэх мэт кинонуудад дүрээ мөнхөлсөн. Тэрээр жүжигчний мэргэжлээрээ ажиллахаас гадна Сансар олон улсын хүүхдийн зусланд зуслангийн багш хийдэг. Түүнд зусланд ажиллах саналыг С.Ууганбаатар ах нь 2017 онд тавьж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл С.Мөнхбаатар нь жил бүрийн зуны гурван сард зуслангийн багшаараа ажилласаар байна. Сүүлийн жилүүдэд зусланг зорих амрагчдын тоо маш ихээр нэмэгдэх болсон. Тиймээс тэрээр уран бүтээлийнхээ ажлыг түр завсарлаж зуслангийн багш гэх хүндтэй хөгжилтэй ажилд шамдан ажиллаж байна.. Мөнхбаатар нь зуслангийн багш хийхдээ маш их аз жаргалтай байдаг бөгөөд бусдад ч зааж өөрөө ч байнга суралцаж  байдаг тухайгаа ярьж байлаа. Хүүхдүүдийн инээд хөөр, тоглоом наадмын дунд байх нь аз жаргал бэлэглэдэг зүйлсийн нэг гэж байв. Тэрээр хэлэхдээ “Зуслангийн багш хийх нь миний эзэмшсэн мэргэжилтэй нягт холбоотой. Би мэргэжлийнхээ онцлогийг хүүхэдтэй ажиллахдаа илүү түлхүү гаргадаг. Зусланд ажиллаж байгаа багш болгон бусдаас нэг зүйлээрээ онцгой байдаг. Хүүхдүүдийн анхаарлыг татах уйдаахгүй байх хүүхэд бүрийг өртөө бүрд нь хамруулах тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэдэг асар том хариуцлага юм” гэж байлаа. Зуслангийн багш нарт хүнд ажил, тогтсон ажлын цаг гэж байдаггүй. Тэр тусмаа зуслангийн багшид амрах цаг гардаггүй гэв. Хүүхдүүдээ хэзээ амарна тэр үед л амардаг гэв. Энэ ажлыг хүмүүс  хийхээр бол үнэхээр өөрөө дурлаж байж л хийнэ гэж байлаа. Мөн багш нар хүүхдүүдийг зусланд амрах хугацаанд хөгжих,сайхан дурсамж үлдээхийн төлөө их хичээж ажилладаг. Түүний нэгэн жишээ бол тухайн зусланд явуулдаг өдөрлөг юм. Тухайн зусланд амрагчид  амрах хугацаандаа өдөр болгон нэг өдөрлөгт хамрагддаг. Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр нь хөнгөн, хүртээмжтэй, хөгжилтэй гэж 3 зарчимыг баримтлан өдөр өдөр нь сонин сонирхолтой нэр томьёотойгоор олон төрлийн өртөөт үйл ажиллагааг явуулдаг. Жишээ дурьдвал “Өнө мөнхөд орших өв тээгч” гэх өдөр уламжлалт ёс заншил болсон тоглоом наадгайгаар амрагч хүүхдүүдээ тоглуулж ёс заншлийг танин мэдүүлдэг. Зуслангийн амрагч хүүхдүүд маань найз нөхөд багш нараасаа арвин их мэдлэгийг хуримтлуулан авч чаддаг. Харин С.Мөнхбаатар багшийн хувьд гэрэлт ирээдүй болсон бяцхан зүрх бүхний ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө өөрийн хувь нэмэрээ оруулж энэ ертөнцийн нэгээхэн хэсэг болж байгаадаа их баярлаж явдаг гэж байв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)

Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чим

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” банкны нэрийг Төрийн банканд “шилжүүлэх” үү?

“Чингис хаан” банк бараг таван жилийн турш дампуурсан банкны “жагсаалт”-д бичигд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын Ипотекийн Корпораци болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Ипотекийн Корпораци (МИК) болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF) нь

Уржигдар 14 цаг 48 мин
Долларын нөөц дундарвал нөхөх орлого байна уу?

Дэлхийн улс орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэглээгээ хангах, аль эсвэл бүтэн жилий

Уржигдар 06 цаг 00 мин
Тэрбум доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэв үү?!

Хаврын чуулганыг хаасан өдөр буюу 2025 оны долдугаар сарын 9-ний УИХ-ын

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Даваадалай Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана

Б.Даваадалай Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана

2025-07-30
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Га

2025-07-30
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

УИХ-ын дарга парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

2025-07-30
Ази, Европыг холбосон тээврийн гүүр: Манай улсын эзлэх байр суурь

Энэ оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо

2025-07-30
Жагсаалтын гишүүдийн ХОМ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна.   ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе. 

2025-07-30