Найман сургууль гурван ээлжээр хичээллэнэ

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ 

Сургууль, цэцэрлэг орох сургаар жил бүрийн өдийд нийслэл хотын шилжилт хөдөлгөөн идэвхждэг. Үүнийг дагаад шийдэгддэггүй нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж байдаг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 хувь нь сугалаанд азгүйтсэнээс гэртээ цоожтой үлддэг гэсэн тоон мэдээлэл бий.  Тиймээс Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах”, “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох” зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг ч хүчирдэггүй, асуудал болсоор байдаг. Ямартай ч  2020 онд  100 сургууль, 130 цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөнө гэсэн амлалтыг өгч байсан. Харин энэ амлалтын хэрэгжилт, биелэлт нь хэр явж байгааг сонирхов. 

Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад орно

Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд төрийн өмчит ЕБС болон цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн талаарх мэдээллийг тодруулсан юм. Нийслэлийн хэмжээнд 2016-2019 оны хооронд нийт 77 цэцэрлэг, 33 сургууль шинээр баригдаж ашиглалтанд оржээ. Харин энэ жилийн хувьд 60 цэцэрлэг, 35 сургуулийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газрын ЕБС-ийн барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай “Энэ онд улсын болон нийслэлийн төсвөөр нийт 10.555 хүүхдийн 60 цэцэрлэг, 22.250 хүүхдийн 35 сургууль, 680 хүүхдийн дөрвөн бага сургууль, таван спорт заал, насанд хүрэгчдийн боловсролын нэг төв ашиглалтад орно.  ЕБС-иудын хувьд гурван ээлжээр хичээллэхгүй байх боломжийг бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамруулж чадсан. Энэ жил шинэ цэцэрлэг ашиглалтад орсон ч хүрэлцээг хүрэн хангаж чадна гэж хэлж чадахгүй. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэд олон, анги дүүргэлт их, хэрэгцээ шаардлага ихтэй байдаг” гэв.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх ЕБС  цөөнгүй байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас энэ байдалд багагүй зохицуулалтыг хийсэн байна. Энэ жилийн хувьд, нийслэлд найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Энэ жил найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэсэн судалгаа гарсан. Бид судалгаагаа гуравдугаар сараас авч эхэлсэн. Найман сургууль дэргэдээ сургалтын зориулалтаар ашиглах байр судалсан. Энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргана” гэлээ.  Тодруулбал, Баянгол дүүргийн “Сэтгэм” сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль 115 дугаар сургууль, 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа аж.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Боловсролын тухай хуульд зааснаар төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн Боловролын газарт хүлээн авдаг. Тэгвэл энэ жилийн бүртгэл нь эхэлжээ. Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг наймдугаар сарын 3-12-ний хооронд хүлээн авч эхэлсэн байна. Нийслэлд дотоодын хөрөнгө оруулалттай ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтэй бол Нийслэлийн Боловсролын газарт зохих материалаа бүрдүүлээд хандах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

22 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

23 цаг 39 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

23 цаг 41 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

23 цаг 43 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

23 цаг 43 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин