Найман хэлээр “ярьдаг”  ухаалаг маск бүтээв

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Ковид-19” цар тахлын улмаас өдөр бүр маск зүүх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнийг Японы “Donut Robotics” старт апын компани маш том боломж болгожээ. Тэд хөл хорионы үед ашиглахад хялбар, нүүрний стандартад тохирсон өндөр технологи бүхий ухаалаг маск бүтээжээ. Ухаалаг утастайгаа “Bluetooth”-ээр холбоход “C-Face” ухаалаг маск таны яриаг хуулж,  хурдыг нэмэгдүүлж, найман хэл рүү орчуулах чадамжтай юм. “Маскны урд талын шүүлтүүр нь амьсгалахад чухал үүрэгтэй тул коронавирусаас хамгаалахгүй. Гэхдээ вирусаас хамгаалах маскны стандартаар бүтээгдсэн” гэж “Donut Robotics”-ийн гүйцэтгэх захирал Тайсуке Оно тайлбарлажээ.   Маскыг цагаан өнгийн хуванцар силиконоор хийж, микрофон суулгажээ.  Энэ систем нь Япон, Хятад, Солонгос, Вьетнам, Индонез, Англи, Испани, Франц хэл рүү таны яриаг орчуулна. Тус компани анхны орчуулагч “Cinnamon” робот бүтээсэн боловч тахлын улмаас төсөл нь зогссон юм. Тиймээс багийн инженерүүд энэ программаа нүүрний масканд суурилуулахаар болжээ. 
“Cinnamon”  робот нь жуулчдыг нисэх буудал дээрх хэрэгцээт мэдээллээр нь хангахад туслах зорилготой байсан юм.  “Бид мөнгөний хомсдолд орж, компаниа хэрхэн үргэлжлүүлэн ажиллуулах вэ гэж бодсон. Ингээд цар тахлын үед сайн зарагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа олсон. Энэ маскаа үйлд­вэрлэснээр 37 минутад 28 сая иенийн ашиг олоод гайхшир­сан. Үүнийг бид 3-4 сар ажиллаж байж олдог” гэж Оно ярьжээ. Арван­хоёрдугаар сар гэхэд Японд 5000-10 мянган маск борлуулна. Үнэ нь 40-50 ам.доллар байх юм байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

57 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

57 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

57 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

57 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

16 цаг 53 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

16 цаг 57 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

16 цаг 59 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

17 цаг 6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

Өчигдөр 06 цаг 00 мин