П.Нүрзэд: АН “лоозон”-гийн шинэчлэл хийхгүй

2020-08-05
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.Үл-Олдох 

Ардчилсан намын  ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдтэй ярилцлаа. 

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо  /ҮБХ/ хурлаа хийлээ. Сонгуулийн дараачаас эхлэн намын дүрмээ өөрчилье, дараа нь шинэчлэлээ эхлүүлж  даргаа сонгоё  гэлцээд байгаа гишүүдийнхээ эрх ашигт нийцсэн хурал болж чадав уу? 
-Ардчилсан намын үндэсний бодлогын хороо 17 дугаар  хурлаа амжилттай зохион байгууллаа. Тулгамдаж байсан гол асуудлуудаа шийдэж чадсан. АН 180 мянган гишүүнтэй том намын хувьд   шинэчлэл, өөрчлөлтийг  нэг талаас гишүүдийнхээ хүсэл эрмэлзлэл, нөгөө талаас өнөөдрийн нийгмийн хөгжил дэвшил, цаашлаад улс орны хөгжлийн бодлоготой холбож хийх болно. Түүнээс хэн нэгэн дарга, эсвэл аль нэг бүлэг фракцид зориулсан зүйл байж болохгүй. Тэр ч утгаараа АН-ын үүд хаалга залуучуудад илүүтэй  нээгдэж  байгаа.

 АН саяын сонгуульд ялагдсан ч  бид юун дээр алдав, цаашид яах вэ гэдэгт  дүгнэлтээ  хийж байгаа. Өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг хаанаас нь яаж эхлүүлэх вэ гэдгээ тодорхой болгоно. Энэ ажлууд хийгдэж эхэлсэн. Намын  Их хурлыг зарлаж, ирэх   арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр  товлосон. ҮБХ-ны гишүүдийн дунд ротаци хийнэ. Ингэхдээ ротацийг орон нутгийн сонгуулийн дараа хийхээр шийдвэрлэлээ. 
АН ямар ч үед нээлттэй явж ирсэн. Хэн ч харсан уншигдаж байдаг гэж болно.  Ард түмнээс юм уу, сонгогчдоосоо  нууж хаах зүйл манай намд байдаггүй. Ил тод, нээлттэй байдаг нь АН-ын үндсэн чанар байж  магадгүй. Ардчилсан нам хэдэн дарга тойрч гүйсэн   “лоозон”-гийн шинэчлэл хийхгүй.  Шинэчлэлийг жинхэнэ утгаар нь эхлүүлж, залуус, дунд үеийнхэн, ахмадууд гэсэн гурван үеийн төлөөллийг хангасан, жирийн гишүүд рүүгээ хандсан   суурь бодлогуудаа  боловсруулна. Үүнтэй уялдуулж  Монгол Улсын хөгжлийн томоохон  бодлого, хөтөлбөрүүдийг гаргаж  тавина. Цаашид хөгжлийн энэ  хөтөлбөрөө  хэрэгжүүлэх дүрэм журам,  зохион байгуулалтын ажлыг  хийгээд явна. 
-Намын дүрмийн өөрчлөлтөөр дарга гэж “хэмжээлшгүй эрхт хаан” бий болчихоод гишүүдээсээ 100 сая төгрөг нэхэж,  сонгуульд  хэнийг нэр дэвшүүлэхээ  ганцаараа шийддэг байдалд цэг тавих уу? 
-Шинэчлэл хийхийн тулд  процесс зөв явах ёстой. Үндэсний бодлогын хороо хурлаа хийж шийдвэрээ гаргасан. Энэ долоо хоногт багтаж ажлын хэсгүүд гарна. Намын дүрэмд өөрчлөлт оруулах,  даргын сунгааг зөв хийхээс өгсүүлээд  шинэчлэлийн  ажлыг эхлүүлнэ. Бидэнд алдаа   бий. Өнгөрсөн дөрвөн жилийн алдаа  маш их.  Магадгүй энэ алдаа бидний ялагдлын нэг хэсэг нь  байсан. Хамгийн түрүүнд нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлууд, аймаг, дүүргийн намын хорооны асуудалд төв нам хэт хутгалддаг гэх мэт шүүмжлэл яригддаг.  Энэ бүхнийг намын гишүүд олуулаа  суугаад ярилцах ёстой. Яагаад гэвэл бид Ардчилсан нам, олуулаа ярилцаад зөв шийдвэрийг гаргадаг байх хэрэгтэй. Тэр шийдвэрүүд нь  эргээд сонгогчид болон ард түмнээс санал авах  бодлого болдог учраас хариуцлагатай байх ёстой. Одоо АН туйлын хариуцлагатай байх цаг үе. Тиймээс дарга нарт зориулдаг зүйл байж болохгүй. Цаашид АН  дарганцаруудад даруулгатай ханддаг нам болох хэрэгтэй. Өөрчлөлт, шинэчлэлийг намын дарга нар өөрсдөөсөө эхлэх ёстой. 
-Ажлын хэсгүүд гарч дүрмийн өөрчлөлт,  даргын сонгуулийг зөв хийх зэрэг  ажлыг эхлүүлнэ гэлээ. Ардчилсан намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлсэн найман хүн яах вэ. Эсвэл бүгдийг шинээр эхлүүлэх юм уу?
-Намын даргын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн найман хүн бол албан ёсны нэр дэвшигчид биш. Яагаад гэвэл Дотоод сонгуулийн хорооноос  тогтоол гаргаж баталгаажуулах ёстой. Тэгэхээр тэднийг  материалаа  ирүүлсэн хүмүүс гэж ойлгож болно. Тэр дотор намын дүрмийн дагуу даргын сунгаанд нэр дэвших боломжгүй хүмүүс ч байгаа. Тухайлбал, намаас гарч бие дааж сонгуульд нэрээ дэвшүүлсэн хүн ч орчихсон явж байх жишээтэй. Энэ мэтээр бид үүрэг, хариуцлага гэдэг зүйлийг  өөрсдөөсөө эхлүүлнэ. АН өөрийн дүрэмтэй, зохицуулж байдаг  журамтай. Тэр механизмууд нь ажиллаж байх ёстой. Өнөөгийн нөхцөлд зарим асуудлыг  шинээр зохицуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Дараагийн намын даргын сунгааг хийхэд мэдээж хэн нэг хүн сонгогдож таарна. Тэр сонгууль, түүнчлэн ҮБХ-ны гишүүний сонгуулийг шинэчилсэн дүрмээр  зохион байгуулахаар ярьж байгаа. 
-АН-ын хууччуул болоод улс төрийн хүрээнд   “Н.Алтанхуягтаа хадаг барьсан нь дээр” гэх яриа  гарч  байна.  Танай намын хүний нөөц, боловсон хүчний чадавхи хэр вэ?
-Ардчилсан намд мэдлэг чадвартай, намаа аваад явчих чадалтай  залуус бий. 
180 мянган гишүүнтэй энэ нам хүний нөөцийн хувьд ч хангалттай. Лидер төрдөг болохоос хаа нэгтээгээс урьж залдаггүй  юм. Манай намаас шинэ үеийн  лидерүүд төрөх цаг нь болсон.  АН энд тэндээс дарга хайж явах хэмжээний улс төрийн хүчин биш. АН лидерээ өөрсдөө төрүүлнэ. 
-Танай намын залуучуудын зүгээс  шинэ төлөвлөлт, шинэ стратеги гэх үгс сонсогдож байна. Намаа аваад явчих “Төлөвлөгөөтэй хүн”  хэн байна вэ? 
-Ийм залуус бидний дунд  бий. АН 30 жилийн түүхтэй. Бидэнд 30 жилийн алдаа, оноо байгаа. Үүн дээр  суурилагдсан Монголын хөрсөнд буух цогц төлөвлөгөөг  АН  хэрэгжүүлнэ.  Гадаадаас ч юм уу, энд тэндэхийн юмыг хуулж тавиад тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг  бид  хангалттай харлаа. Одоо үүнийгээ болъё. Өөрсдийн үндсэн үзэл баримтлалд тулгуурлах ч гол агуулга нь монгол орны, монголчуудын өв соёлд суурилсан бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  АН-ын бодлого ардчиллын суурин дээр ардчилсан зарчмаар явагдана.  
-АН-ын шинэчлэлийн ажлын хэсгүүд  ямар чиглэлээр ажиллах вэ?
-Гурван ажлын хэсэг гарна. Нэг ажлын хэсэг нь Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх чиглэлээр  ажиллана. Дараагийн ажлын хэсэг  АН-ын ялагдал, цаашид ямар бодлогоор ажиллах вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх чиглэлээр  ажиллана. Мөн намын их хурлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангуулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг гарна. 
-Тэгэхээр Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн өмнө ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гэж ойлгож болох уу? 
 -Орон нутгийн сонгууль өнгөртөл  нам дотор ямар нэгэн өөрчлөлт,  хөдөлгөөн хийхгүй. Дотоод сонгууль явагдахгүй.  Орон нутгийн сонгуулийн дараа бүх асуудлыг шинэчилсэн дүрмээр зохион байгуулна. Ер нь бол анхан шатны нэгжид тодорхой эрх мэдлийг өгсөн шиг өгч, эргээд хариуцлага нэхдэг болно.  Тэднийгээ шат шатанд нь  хөгжүүлэх ёстой гэдэг нь саяын сонгуулиар харагдсан. Өөрөөр хэлбэл, шинэ дүрмээр болж өгвөл төв намын зүгээс  анхан шатны нэгж рүү хэт хутгалдаад байхааргүй  зохицуулалтууд хийнэ. 
-АН дараалсан ялдагдалдаа ямар дүн тавьсан нь сонин байна? 
-Тэр асуудлаар ажлын хэсгүүд гарч байгаа. Дотроо ярилцах зүйлүүд бий. Ер нь бол ялагдлын тухай ярихад олон хүчин зүйл бий. Би түрүүнд хэлсэн нэр дэвшүүлэхэд бид олон юм  алдсан.  Нөгөөтэйгүүр, орон нутгийнхаа  намын байгууллагуудыг  өөрсдөө очоод хагалчихдаг.  Гишүүд, дэмжигчдээ өөрсдөө очиж хагалж бутаргачихаад эргэж нэгдэж нийлэхгүйгээр  сонгуульдаа орчихоод байгаа алдаа байна. Энэ бол  биднээс хамааралтай зүйл. Нөгөө талаас сонгогчид дүнгээ тавьдаг. Ард түмэн АН-д дүнгээ тавьсан. Бид тэрэн дээр нь дүгнэлт хийж, цаашаа маш хариуцлагатай байх ёстой. 
-Ер нь бол Ардчилсан нам байгуулагдсаныхаа маргаашаас  шинэчлэл ярьсан. Түүнээс хойш байнгын сэдэв нь болсон ч  огт шинэчлэгдэлгүй явж ирсэн болохоор  өөрчөгдөнө гэдэгт хүмүүс төдийлөн итгэхгүй байх шиг? 
-Шинэчлэлийг жинхэнээс нь хийнэ. Залуус гээд бүх зүйл рүү дайрах  байх юм байхгүй.  Ингэхдээ намын ахмад, залуу, дунд үеийн төлөөллийг  тэгш хангана. Бас энэ шинэчлэлээр АН-ын үүд хаалга илүү нээлттэй болж байгааг дуулгаж, Монголынхоо нийт залуус уриалъя.  Идэрчүүд, ахмадуудыг ч бас уриалъя. 
АН-ын шинэчлэлд дуу хоолойгоо нэмэрлэж, оролцож, өөрсдийн  санал бодлыг хуваалцахыг хүсч байна. Удахгүй  намын төв байран дээр иргэдээс санал авах түр штаб ажилуулж эхэлнэ. Тиймээс бидэнтэй хамтран ажиллаж, шинэчлэлийг хамтдаа хийгээрэй. 
-Орон нутгийн сонгууль өнгөртөл АН-ын төв байр хаана байх вэ. С.Зориг агсны хөшөөтэй ногоон байранд уу, эсвэл МоАХ байрладаг “Ардчиллөн өргөө”-д  байрлах юм уу? 
-Манай  нам байрны асуудалтай байгаа ч би тэрийг чухалчилдаггүй. АН хаана ч байрлаж болно. Хамгийн чухал зүйл бол АН-ын үндсэн зарчим, Монгол Улсын хөгжил дэвшилтэй уялдсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүний төлөө бат зогсох ёстой. Хөгжлийн тэр хөтөлбөрөөс ухарч шантрах зүйл  байж таарахгүй. Тиймээс улам эрч хүчтэй урагшлах  болно. Мэдээж бидэнд  алдаа  бий. Гэхдээ  алдаагаа засаад урагшаа явна. Харин нийт дэмжигч, сонгогч нартаа хэлэхэд өөрчлөлт, шинэчлэлийг хамтдаа хийе. Ардчилал бидний өмч биш.  Ардчилал нийт монголчуудын өмч, үнэт зүйл нь юм. Тиймээс  АН-ыг, ардчиллын үйл хэргийг  хамтдаа шинэчлэх ёстой, ардчиллыг  хамтдаа аврах ёстой. 
Бас нэг зүйлийг хэлэхэд,  АН гэхээр зарим нь  ах нараар төлөөлүүлж бодоод байдаг. Битгий тэгж бодоорой. Энд   олон хүний хүч хөдөлмөр, ард түмний дэмжлэг, итгэл найдвар бий. Тиймээс хэдхэн хүнээр төлөөлүүлж бодох нь өрөөсгөл юм. Манай намд сайн ч хүн бий, муу ч хүн байгаа. Хэлбэрийг нь биш агуулгыг  нь хараарай. Манай намд үе шилжих процесс явж ирсэн, явж ч байгаа. Үндсэндээ дараагийн   шилжилт хөдөлгөөн  явагдаж байна. Ардчилалд хайртай, ардчиллын үйл хэргийг дэмждэг  хүн бүхэн  бидний хийх шинэчлэл, өөрчлөлтөд оролцоорой. Энэ зөвхөн бидний асуудал биш. Монголчуудын, нийт иргэдийн, сонгогчдын асуудал учраас  бүгд гар бие оролцох хэрэгтэй байна. Өөрсдөө санаа бодлоо хэлэхийн зэрэгцээ шинэчлэл ярьж яваа намын гишүүдийг маань ч гэсэн дэмжиж оролцоорой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)

9_1 н сургууль эхэлнэ энэ олон хүн цугалж болно гэсэн үг . түүнээс өмнө товоо шийдээд ИХ хурлаа хийе . Дотоод асуудлаа ний нуугүй ярилцая Нэгдэсэн санаанд хүрэе нийлэхгүй нь зайлая .
Зочин
За даа, иймэрхүү юм яриад амжилт олох уу
Одоо л ёстой хонгилын үзүүрт бүдэгхээн гэрэл харагдмаар санагдаж байна. Бид 30 жил аль нэг даргыг дагаж хушуурч, хошгорч явлаа. Энэ нам нам биш болоод удаж байна. Гишүүдээсээ, ард түмнээсээ тасраад тэнгэрийн юм шиг яваад юу хожив. Жирийн гишүүн мань мэтийн хүмүүс 30 жил юуны төлөө зүтгэж явсанаа сүүлдээ бүр ойлгохоо болиод байсан юм. Одоо намын шинэчлэлийг зоригтой, жинхэн утгаар нь хийн дүрэмээ, үзэл баримтлалаа тодорхой болгож, хэтийн хандлагаа ард түмэн, гишүүдийнхээ хүсэл , саналд тулгуурлан блолвсруулах зайлашгүй шаардлага бий болж байна. Залуус та бүхэнд би итгэж байна. АН нам аль нэг даргын , эс бөгөөс бүлэглэлийн нам биш. Нийт ард түмний захиалгын нам байх ёстой гэж би итгэж явдаг. Ахмадуудад бас авах юм их бий. Тийм болохоор өнгөрсөн, одоо, ирээдүйгээ зөв дүгнэж , алдаа дутагдалаа шудрагаар шүүн хэлэлцэжгэрэл гэгээтэй, шудрага, ил тод амьд нам болход гишүүд нэг бүрийн оролцоо маш их хэрэгтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.
Зочин
Хурдан амын даргаа томил намын шинэчилэл хий.
иргэн
хагарал бутаралаа зогсоож нэгдмэл эрхтэй хахмадын сургаал үгийг сонсож эв нэгдэл чухал орон нутгийн сонгуулийг идэвитэй явуулж ялалт авбал дараагийн сонгуулиа ялѳх байх орон нутагтаа зѳв найдвартай гарах хүмүүсээ дэвшүүлээрэй энэ сонгуульд олонхи болохгүй бол ан үгүй болж мэднэ шүү бусад намуудтай нэгдэж байж ман ыг ялна саяынсонгуулиар нэгдэсэн бол ялах байлаа олон хэсэг бутарсаны гай гарлаа дүгнэлт хийх хэрэгтэы
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

9 цаг 43 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

13 цаг 40 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

13 цаг 40 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

13 цаг 40 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин