Ш.Номин-Эрдэнэ:  Монгол бүжиг сурах хүсэлтэй хүүхдүүд их ирж байна

2020-08-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.НАМУУН

Бүжиг бүжиглэхийн ач тус хэмжээлшгүй их ажээ. Хэдийгээр бүжиглэж чаддаггүй гэдэг ч хүн бүр бүжиглэх дуртай байдаг. Тиймээс энэ удаа бид “Огторгуйн биелгээ” сургалтын төвийн захирал, багш Ш.Номин-Эрдэнээс хүүхэд, залуусын хамгийн их сонирхож буй зарим мэдээллийг тодруулсан юм.  

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Огторгуйн биелгээ” биелэх давалгаа олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэ challenge-ийг эхлүүлэх болсон шалтгаан тань юу вэ?
-“Тоохуу нэгэн гос” бүжгийн бичлэг анх зургадугаар сарын 1-нд хийгдсэн. Гудамжинд явж байгаа хүүхдүүдээр биелгээ хийлгэж, видео контент бэлтгэх гэж байгаад цаг үеийн байдлаас болоод өөрсдөө биелгээ хийж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, бусдыг уриалсан юм. Энэ бичлэг маань олон хүнд хүрсэн болохоор дараа нь монгол бүжгийн хэмнэл, хөдөлгөөн зэргийг илүү ойлгомжтой байдлаар харуулсан биелгээний бичлэгээ оруулсан.  Манай “Огторгуйн биелгээ” сургалтын төвд үндсэн зургаан ястаны биелгээ заадаг. Хичээл язгуур чиглэлээр явагддаг бөгөөд биелгээг орчин үеийн урлагтай хослуулсан байдлаар видео контент бэлтгэдэг юм.  Тиймээс бид биелгээг зүгээр заагаад өнгөрөх биш хөдөлгөөн болгоных нь утга учир, мөн чанарыг нь тайлбарлаж далд чанар луу нь чиглүүлдэг гэдгээрээ онцлог.  Тухайн биелгээг сурахдаа хүний бие организмд яаж нөлөөлж байгаа дээрээс нь ямар утга агуулгыг илэрхийлж байгаа вэ гэдгийг нь хүүхэд залуустаа ойлгуулахыг  хичээдэг.
-Та хэзээнээс монгол бүжгээр хичээллэж эхэлсэн бэ?
-Би цэцэрлэгт байхаасаа монгол бүжиг бүжиглэдэг байсан. Хөгжим бүжгийн коллежийг сонгодог бүжгээр төгсөөд, СУИС-ийг Бүжиг найруулагчийн мэргэжлээр сурч төгссөн. Гурван жилийн өмнө сургалтынхаа төвийг байгуулан ажиллаж байна. Одоо манай төв надаас гадна дөрвөн багштай. Насанд хүрэгчдийн дөрвөн ээлж, хүүхдийн нэг ээлжийн анги хичээллүүлдэг.
-Биелгээг хэр хугацаанд сурдаг вэ. Монгол бүжиг, тэр тусмаа бий биелгээ биелэхийн ач тус юу вэ?
-Биелгээ биелэхийн ач тус юу гэвэл олон зүйлийг дурдаж болно. Жишээ нь, хамгийн эхлээд бүжгийн хөдөлгөөнөө зөв сурах хэрэгтэй. Ингэснээр  бие махбодь эрүүлжиж, таван цул эрхтэн цэвэрлэгдэж, бие галбирждаг. Түүнчлэн хүний биеийн хамгийн ариун тунгалаг энерги шууд ялгарч эхэлдэг болохоор аура цэвэрлэгдэж дотроосоо ариусдаг. Мөн монгол бүжиг тэр дундаа бий биелгээний хөдөлгөөнүүд хүний баруун, зүүн тархийг ажиллуулдаг гээд олон давуу талтай.
Бүжгийн сургалт маань нэг сар үргэлжилдэг. Энэ хугацаанд анхан шатнаас эхлээд биелгээ сурах хүртэл программын дагуу хичээл ордог. Нэг сарын хугацаанд биелгээний суурьтай болох бүрэн боломжтой. Хэрэв хүсвэл цааш нь гүнзгийрүүлээд хичээллэж болно. Манай сургалтын төвд ихэвчлэн хүүхэд залуус, 30-50 насны хүмүүс бүртгүүлдэг. Сошиал орчинд санаачилсан challenge-д маань нэгдэх хүсэлтэй хүүхэд, залуус их ирж бүртгүүлдэг болсон.  Олон нийтийн сүлжээнд монгол бүжиг, бий биелгээний гоо сайхан байдлыг харуулж чадсандаа манай хамт олон их баяртай байгаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

23 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

23 цаг 48 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

23 цаг 50 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

23 цаг 52 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

23 цаг 52 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин