Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл эхэллээ

2020-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад элсэх нэгдүгээр ангийн сурагчид болон цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.  Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ. Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэлээ.  Харин төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил цахимаар зохион байгуулсан. Гэвч  энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Учир нь хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй  гэсэн шийдвэр гарсан тул шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй тул тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж энэ сарын 17-нд гэхэд хяналтын тоогоо гаргасны дараагаар бүртгэл хийх юм байна.

Бүртгүүлэх заавар: 

  1. Хүүхдийн асран хамгаалагч нь https://parent.edu.mn/#/login хаягт шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой.
  2. Бүртгүүлсний дараагаар тухайн асран хамгаалагч нь өөрийн мэдээллийг оруулж, дараа нь нэгдүгээр ангийн элсэгчийн бүртгэл хэсэгт очиж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээлэл гарч ирнэ. 
  3. Мэдээллээ шалгаж, хадгалснаар амжилттай хадгалагдлаа гэж гарна. Ийнхүү бүртгүүлснээр “Хянагдаж байна” гэх төлөв харагдана.
  4. Тодорхой хугацааны дараа төлөв нь “батлагдсан” эсвэл “цуцлагдсан” болно. (Хаягийн зөрчил гарсан тохиолдолд цуцлагдсан гэж гарах бөгөөд үүнийг сургуулийн элсэлт хариуцан ажиллаж буй комисс шийдвэрлэх аж).

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

23 цаг 4 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

23 цаг 47 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

23 цаг 50 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

23 цаг 51 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

23 цаг 52 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин