Д.Трамп цахим санал хураалтыг эсэргүүцлээ

2020-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн хамгийн том гүрэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гурван сарын дараа болно. Энэ сонгууль АНУ-ын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Өдгөө АНУ-д коронавирусаар 4.7 сая хүн халдварлаж,  157 мянган хүн нас барснаар нэгдүгээрт жагсч байна. Үүнтэй холбогдуулан сонгуулиа цахимаар явуулж саналаа мэйлээр авч байна. Гэвч мэйлээр санал авах нь хоосон саналын хуудас гарах, саналыг луйвардах магадлалтай хэмээн одоогийн ерөнхийлөгч Д.Трамп үзэж сонгуулийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн нь шуугиан тариад байна.  Харин экс ерөнхийлөгч Барак Обама хүн бүрийн саналыг тоолсон эсэхийг  шалгахыг уриалсан нь Ардчилсан намын улс төрийн хамгийн чухал шугам байв. Тэрээр “Санал өгөх бол америк хүн бүрт бурхнаас олгосон эрх. Үүнийг баталгаажуулахын төлөө бид чадах бүхнээ хийх ёстой” гэсэн юм.   Энэ мэдэгдлээс гурван цаг гаруйн дараа ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордны танилцуулгын өрөөндөө орж ирээд цахимаар санал өгөхийг эсэргүүцэж байгаагаа дахин  мэдэгдсэн юм. Гэвч сонгуулийг хойшлуулахыг хүсэхгүй байгаагаа сэтгүүлчдэд хэлж өөрийн үгнээсээ урвасан юм.Тэрээр “Цахим саналыг эсэргүүцэж байгаа боловч хоосон санал гарсан эсэхийг мэдэхийн тулд гурван сар хүлээхийг хүсэхгүй байна.  Ухаантай хүмүүс үүнийг ойлгоно. Тэнэг хүмүүс үүнийг ойлгохгүй байж болно. Зарим хүн үүний талаар ярихыг ч хүсэхгүй” гэсэн юм. Мөн пүрэв гаригт  гаргасан шинэ судалгаагаар коронавирусын улмаас АНУ-ын эдийн засаг 33 хувиар буурсныг үзүүлсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт байв. Тус улсын улс төрийн түүхэн дэх хамгийн эгзэгтэй энэ цаг үед ерөнхийлөгч асан Барак Обама Америкийн ардчилал,арьс өнгөөр ялгаварлах үзэл, шударга ёсонд учирч болох аюулд санаа зовниж, сэтгэл түгшээж буйгаа Д.Трампад хатуу анхаарууллаа. Үүний дараа болсон нэг гайхмаар зүйл нь ерөнхийлөгч Трамп телевизээр сая сая америкчуудын нүдэн дээр саналыг цахимаар авах нь  хууль бус үйлдэл юм" гэж ярьсан юм. АНУ дэлхийн хүн амын дөрвөн хувийг эзэлдэг боловч коронавирусын тархалт, өвчлөлийн 25 хувийг эзэлж байна. Гэвч энэ аймшигт хямралыг даван туулж тохиолдлын тоо бууж байгаа тухай Трамп буруу мэдээлэл хийсэн юм. Мөн одоогийн санал хураалтаар Трамп ялагдаж явна. 

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2020.7.31  БААСАН № 146 (6371)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

22 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

23 цаг 39 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

23 цаг 41 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

23 цаг 43 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

23 цаг 44 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин