Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү  

2020-08-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЧИМЭГ

Коронавирусын дэгдэлтийн улмаас манай улс  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хагас жил гаруй боллоо. Энэ хугацаанд эрсдэлийг бууруулахын тулд цөөнгүй арга хэмжээ авсны нэг нь өнгөрсөн нэгдүгээр сард сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, энэ хугацаанд гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байсан юм. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан. Тэгвэл хоёр сар гаруй үргэлжилсэн энэ арга хэмжээнд 30 гаруй мянган эцэг, эх хамрагдсан судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргалаа. Тус яамны албаны хүн ““Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” албан даалгаврыг батлуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-т чиглэл хүргүүлсэн. 15 аймгийн Засаг даргын захирамж, 19 аймгийн ГБХЗХГ-ын даргын тушаал гарч төрийн байгууллагын 249 хүн, 966 аж ахуйн нэгж байгууллагын 15910 хүн богиносгосон цагаар ажилласан.  Харин гэрээсээ ажиллах боломжоор 16 аймгийн Засаг даргын захирамж, 15 аймгийн ГБХЗХГ-ын даргын тушаал гарч, төрийн байгууллагын 262 албан хаагч, 1118 аж ахуйн нэгжийн 14158 хүн хамрагдсан” хэмээн хэллээ. Тэгвэл энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь  энэ хичээлийн жил ЕБС-иуд хоёр өдөр гэрээр хичээллэж, хоёр настныг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн 3-4 настнуудын 60 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд байгаа юм. Энэ хооронд гэртээ үлдэх хүүхдүүдийн хараа хяналт суларч, эцэг эхчүүдийн ажиллах нөхцөл улам хүндрэл учирна. Нас балчирдсаны улмаас гэрийн боловсролд шилжсэн тэднийг хэн халамжилж үлдэх вэ. Өвөө эмээ, танил ах дүү, аав ээжийн аль нэг нь яах аргагүй асарч үлдэх шаардлагатай. Тиймээс цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү гэсэн асуудал гарч ирж байгаа юм. 
  Манай улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 309 мянга 670 хүүхэд байна. Эндээс 77235 нь хоёр настнууд. Судалгаагаар 0-3 насны хүүхдүүд дунд гэдэсний болон амьсгалын замын өвчин өндөр байдаг. Тиймээс өвчлөх магадлал өндөр хоёр настнуудыг эцэг эхийн асаргаанд тэдний тусламжтайгаар теле хичээлдээ хамрагдах нь аюулгүй гэж үзсэн хэмээн БШУЯ мэдэгдэлдээ дурдсан. Эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэн ажиллаж, өрхийн санхүүгээ дэмжих вэ. Одоогоор хэчнээн насны хэдэн хүүхэд гэртээ үлдэх болсон тоо судалгаа гараагүй байна. Өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, гэрээр ажиллах нөхцөл бүрдэх боломжтой эсэх талаар ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амараас тодруулахад “Энэ асуудлын талаар БШУЯ, ЭМЯ-тай ярьж байгаа. Цаашдаа гэртээ үлдэх нөхцөл бүрдсэн бага насны хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, эцэг эх нь хүүхдээ яаж харах, тэдний ажлын цагийг богиносгох, цахимаар ажиллах боломж бүрдүүлэх зэрэг боломжит хувилбаруудыг судалж байгаад хамтын ажиллагааны журмаар шийднэ” гэж хариуллаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хооронд гэртээ үлдэх бага насны хүүхдүүд тэдгээрийн нөхцөл байдлын талаар судалгаа, тооцоолол хийгдэх аж. Хичээлийн шинэ жилтэй уралдан бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмууд эхнээсээ тодорхой болох биз.

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2020.7.31  БААСАН № 146 (6371)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12