ЭМЯ: Хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр  249 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Энэ талаар  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ”Долдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, энэ сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод хийсэн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Батлагдсан 291 тохиолдлын 215 нь эдгэрсэн. Эмчилгээнд 66 хүн байна” гэлээ.  

Харин дэлхийд 17.1 сая хүн халдвар авч, 671 мянган хүн нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Цар тахал дэгдэж эхлэх үед эхний гурван сард нэг сая хүн халдвар авч байсан бол сүүлийн дөрвөн хоногт нэг сая хүн шинээр халдвар авлаа. Цэргийн төв эмнэлэгт 64 хүн эмчлүүлж байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байна. Сүүлийн 24 цагт 119 дугаарт 176 дуудлага ирсэн. Шуурхай аппликэйшнээр гадаадаас 15 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авлаа. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 11 иргэн холбогдсон байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

23 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин