Тарваган тахлын вакциныг сайн дураар хийлгэх боломжгүй

2020-07-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.МӨНХЧИМЭГ

Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусаас тарваган тахал 10 дахин аюултай гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж анхааруулж байна. Манай улсын хувьд энэ жил тарваган тахлын өвчлөл, сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдийнхээс идэвхтэй байна. Он гарснаас хойш тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь батлагдаж нэг нь нас барчээ.
Тэгвэл тарваган тахлын батлагдсан нэг тохиолдолд дунджаар 100 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байна. Үүнд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цэрэг, цагдаагийн алба хаагчдын цалин, хамгаалалтын хувцас, төрөл бүрийн ариутгалын бодис, шатахуун ордог аж. Зөвхөн энэ онд л гэхэд 11 сэжигтэй тохиолдолд тэрбум гаруй төгрөг зарцуулсан болж таарч байна. Үүнээс гадна тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн иргэдийг тусгаарлаж эмчлэхээс гадна тэр бүсэд хөл хорио тогтоодог. Харин хөл хорио тогтоосон өдрүүдэд орон нутаг, аж ахуйн нэгжүүдэд багагүй хохирол учирдаг байна. Жишээлбэл, Ховд аймагт гарсан тохиолдлоор зургаа хоног хөл хорио тогтооход хот хоорондын автобус нэгтгэл орлогогүй болж жолооч нартаа цалин тавьж чадаагүй. Мөн өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн мах махан бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч ААН алдагдалд орсон. Энэ мэт хөл хорионы улмаас дам нөлөөлсөн мөнгөн хохиролуудыг бүгдийг нь тооцвол багагүй мөнгөн дүн яригдах нь ээ.
Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд аялж зугаалахдаа тарваганы мах идэхгүй байх, тарваган тахлын вакцин хийлгэхийг анхааруулж байгаа. Тиймээс аялагчид тарваган тахлаас сэргийлэхийн тулд вакциныг хаана хэрхэн хийлгэх талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяраас тодруулахад “Монгол Улс вакцин үйлдвэрлэгч орон биш учраас дархлаажуулалтын вакциныг  ОХУ, Казахстан улсаас оруулж ирдэг. 30-38 мянга орчим иргэдийг хамруулж 15 мянга орчим вакциныг нөөцөнд хадгалдаг. Урьдчилан сэргийлэх боломжтой учраас дархлаажуулалтын вакциныг санал болгодоггүй. Гэхдээ дархлаажуулалтын вакциныг хүссэн бүхэн хийлгэхгүй. ЗӨСҮТ-ийн 15 аймаг дахь салбар жил бүр халдварын голомт бүс нутгуудаар тандалт судалгаа хийдэг. Ингэхдээ эхлээд тухайн газар нутагт нөхцөл ямар байна, ан амьтдад тусах магадлал хэр байна, бэлчээрийн мал тусах боломжтой юу, хүний өвчлөлийн эрсдэл бий юу гэдгийг гаргадаг. Судалгаан дээр үндэслэн хэчнээн хүнийг вакцинд хамруулахыг тооцоолно. Тэгэхээр дархлаажуулалтын вакциныг амьдарч буй бүс нутаг, ажил мэргэжлийн онцлогоос харгалзан үзэж түүврийн аргаар хийдэг. Жишээлбэл, байгаль хамгаалагч, уурхайн ажилчид, хээрийн судалгаа хийдэг археологи, геологийн ажилчид, тарваган тахалын голомтод ажиллах эмч зэрэг хүмүүст хийдэг. Энэ жил тандалт судалгаагаар 32800 хүн хамруулсан.
Улсын төсвөөс гаргаж байгаа их мөнгийг хариуцлагагүй иргэнээр төлүүл гэсэн шүүмжлэл гардаг. Төлбөрөө өөрсдөө төлөх ёстой гээд харсаар даамжруулж, тахал үүсгэж болохгүй шүү дээ. Эмнэлгийн байгууллагын зорилго бол өвчтөнийг эдгээх. Олон нийтэд халдвар тархахаас сэргийлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Харин хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг  холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж, хүлээлгэдэг” гэлээ.
Он гарснаас хойш зөвхөн Улаанбаатар хот орчмын шалган нэвтрүүлэх хэсгүүдэд 68 тохиолдлоор 148 тарвага оруулахаар завдсаныг цагдаагийн байгууллага хурааж устгалд оруулжээ. Хориглосоор байхад иргэд энэ мэтчилэн хариуцлагагүй хандаж улсад их хэмжээний зардал гаргаж зөвхөн мөнгөн зарлага биш хүний амь нас хохирч байгаа нь харамсалтай байна. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тарвагатай ойртохгүй, махыг нь идэхгүй байхад л өөрийгөө хамгаална. 2017 онд  тарвага агнахыг хуулиар хориглосон. Гэтэл одоог хүртэл орон нутагт хууль бусаар тарвага агнаж, эрсдэл дагуулсаар байна. Тарваган тахал эдгэрдэг ч хүмүүс хууль бус үйлдлээ нуун дарагдуулснаар эмнэлэгийн байгууллага оройтож мэдээлэл авч тусламж хожуу үзүүлэх тохиолдол ч гардаг талаар ЗӨСҮТ эмч нар хэлж байлаа.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

23 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин