Долоон аймгийн 41 суманд зуншлага муу байна

2020-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Нийт нутгаар зуншлага ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа. 

-Монгол орны нийт нутгаар зуншлага хэр байна вэ? 
-Манай орны бэл­чээ­рийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 20-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд тааруу байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн долоо, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн дөрөв, Төв аймгийн хоёр, Дундговь аймгийн ес, Өмнөговь аймгийн зургаа, Дорноговь аймгийн хоёр нийт 41 суманд зуншлага муу байна.
Зуншлага тааруу байгаатай холбоотойгоор отор нүүдэл ихсэж Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн хоёр сая орчим толгой мал Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт отроор зусаж байна.

-Бэлчээрийн даацтай холбоотой нарийн судалгаа бий юу? 
-Яамны захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагын хийсэн судалгаагаар манай орны бэлчээрийн даац 80 орчим сая хонин толгой малыг тэжээлээр хангах бэлчээрийн багтаамжтай байна. Дэлхийн дулаарал болон малын тооны өсөлт, бэлчээрийн хортон, мэрэгчдийн тархалтаас шалтгаалан бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа учраас малчид малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. 

-Өвс, тэжээлийн нөө­цийг хэрхэн бэлтгэх вэ? 
-Бэлчээрийн даацтай холбоотойгоор энэ оны наймаас арванхоёрдугаар сард малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн өвөлжиж, хаваржих малд шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг малчдын болон аймаг, сумын түвшинд хангалттай бэлтгэж нөөцлөх ажлыг шуурхайлахаар ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин