“Зусланд хамгийн сайхан дурсамж бүтээдэг”

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Зун болохоор хүүхэд бүр зусланд амрахыг хүсдэг. Тэгвэл энэ удаагийн зочин маань “Сансар” олон улсын хүүхдийн зуслангийн эхний ээлжийн амрагч А.Чинболор юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хөл хорио тогтоосон энэ үед юу хийж амарч байна даа?
-Би  I сургуулийн VI ангид сурдаг. Уран нугарах, бүжиглэх авьяастай. Мөн бусдын хэлсэн үг, заасан зүйлийг хурдан сурдаг. Үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг байхгүй байгаа нь хүүхдүүд бидэнд сурч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ саяхнаас зуслангийн үйл ажиллагааг нээсэнд баяртай байгаа. 
-Зуслан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг хаанаас авав. Амрах саналыг хэн тавьсан бэ? 
-Зуслан ажиллаж байгаа гэж анх ээж минь надад хэлсэн. Сонсоод их баярласан. Тэгээд “Сансар” олон улсын хүүхдийн зусланд явахаар болсон. Миний хувьд зусланд амарч байгаа анхны амралт. Зусланд ирээд олон зүйлийг мэдэж авч байна. Манай зуслангийн багш нар найрсаг, эелдэг зөөлөн харьцаатай нь миний сэтгэлийг их татаж байгаа. 
-Зусланд ирээд хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ. Мөн энэ зуслангийн хэлний бэлтгэлд явж байгаа гэсэн. Энэ талаар уншигч найзууддаа мэдээлэл өгөхгүй юу?
-Би англи хэлний сургалтад хамрагдсан. Өглөө 09:00-12:00 цагийн хооронд сургалт маань үргэлжилдэг. Үлдсэн хугацаанд найзуудтайгаа зуслангийнхаа олон өртөөг дамжин тоглож цагийг үр дүнтэй зугаатай өнгөрүүлж байна. Олон зуслан үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ энэ зуслан бидэнд амрангаа хэлний мэдлэгээ ахиулах боломжийг давхар олгож байгаа нь надад их таалагдсан. 
-Энд өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж? 
-Галт тэрэгний өртөө байдаг. Өвсөн дээр суугаад нэг нэгнийгээ чирч явдаг. Энэ нь их хөгжилтэй санагдсан. Манай зуслан орой болгон бүжиг явуулдаг. Задгай талбайд бүжгэнд ороод эхэндээ их сандарч ичиж байсан ч одоо бол бүжгэнд орох дуртай. Найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бас нэгэн гайхамшигтай мөч юм шиг санагдсан.
-Найзуудтайгаа өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай зүйл?
-Зуслангийн хичээл ч тэр мөн өртөөнүүд ч гэсэн бүгд миний хувьд сайхан дурсамж. Найзууддаа хандаж хэлэхэд зусланд амарна гэдэг хамгийн сайхан дурсамж юм шүү гэж хэлмээр байна. Гэртээ байгаа найзууддаа хандаж хэлэхэд зусланд амраарай агаарт гарч амрангаа хэлний мэдлэгээ ахиулж бас олон найзтай болох боломж байгаа шүү. Энэ миний анхны зуслангийн амралт. Гэхдээ би жил бүр энэ зусландаа ирж амрахыг хүсч байна. Хүүхдүүдээ зуслангийн найзууд болцгооё.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368) 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12