“Nissan”-аас халагдсан ажилчид дугуй шатааж дургүйцлээ илэрхийлэв

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Коронавирус цар тахлын улмаас агаарын тээврийн компаниуд ажилчдаа цомхотгож буйгаас үүдэн Европын орнуудад ажилгүйдэл ихэсчээ. Тодруулбал, зөвхөн дөрөвдүгээр сард 397 мянган хүн ажлаа алдсан гэж Европын холбоо өнгөрөгч сард мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ойрын хэдэн жилд Европт ажилгүйдэл ийн өсч байгаагүй юм. Ийн цар тахлын улмаас ажилчдаа цомхотгосон Европын агаарын тээврийн компаниудын жагсаалтыг “Euronews” сайт танилцуулсныг хүргэж байна.

Герман

Агаарын тээврийн салбарын ажилгүйдлийн тал хувийг . Германы компаниудад эзэлж байна. Тухайлбал, тус улсын агаарын тээврийн “Lufthansa” компани 22 мянган ажилчнаа халж буйгаа өнгөрөгч сарын 11-нд мэдээлсэн.  Мөн “Tui” фирм 8000 мянган ажилчнаа цомхотгосон. Энэ хямралаа даван туулахын тулд тус компани Засгийн газраасаа 1.8 тэрбум еврогийн зээл авсан юм. 
Испани

Харин Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн Барселона дахь салбар 2800 ажилчнаа халснаа тавдугаар сарын 28-нд зарласан. Гэтэл үүнийг эсэргүүцсэн ажилчид нь дугуй шатааж дургүйцлээ илэрхийллээ.

Их Британи

Их Британийн газрын тосны аварга компани “BP” дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ, эрэлт буурснаас 10 мянган ажилчнаа цомхотгосон бол тус улсын арьсан эдлэл, үнэтэй гар цүнхээрээ алдартай “Mulberry” компани ажиллах хүчнээ 25 хувиар бууруулна гэдгээ даваа гаригт мэдээлсэн. Мөн аяллууд цуцлагдсанаас “British Airways” компани 42 мянган ажилчныхаа 12 мянгыг нь халж буйгаа дөрөвдүгээр сарын сүүлээр зарласан юм. 

Франц

Францын агаарын тээврийн “Airbus” компани хямралд орсны улмаас 15 мянган ажилчнаа халж буйгаа өнгөрсөн  сарын 30-нд мэдээлсэн. Үүнийг задалвал  тус улсын Герман дахь салбарт 1500, Францад 5000, Их британид 1700, Испанид 900 хүн ажилгүй болсон байна. Нислэгүүд цуцлагдсантай холбогдуулан онгоцныхоо тоог гурав дахин бууруулж байгаагаа дөрөвдүгээр сард зарласан билээ. Мөн тус улсын автомашин үйлдвэрлэгч “Renault” компани коронавирусын улмаас борлуулалт нь буурснаас 15 мянган ажилчнаа халж буйгаа тавдугаар сарын сүүлээр зарласан. Үүнийг эсэргүүцэн ажилчид нь жагсаж байна. 
Гэхдээ засгийн газраас зээлсэн таван тэрбум еврогоороо бүтцийн өөрчлөлт хийвэл дээрх тоо багасна хэмээн таамаглаж байна. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Renault”-ийн хоёр үйлдвэрийн ажилчдын ирээдүйд баталгаа өгнө гэж хэлсэн юм. Учир нь тус компанийн зарим хэсгийг Францын Засгийн газар эзэмшдэг. Ажилдынхаа тоог ингэж багасгаснаар ирэх гурван жилд “Renault” компани хоёр тэрбум евро хэмнэнэ гэж үзсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368) 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин