Армийн авторуудын нэг

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

У.Хүрэлсүх танхимын сайд нараа харьцангуй салбараас нь “сугалсан” ч төдийлөн танигдаагүй шинэ, содон хүмүүс олон бий. Тэр дунд армийг зангидах онцгой, хариуцлагатай үүргийг бригадын генерал Г.Сайханбаярт өгөв. Гэхдээ шинэ сонголт биш. Ялангуяа, салбартаа бол Г.Сайханбаяр хуучин хүн. Тэр армид 30 гаруй жил зүтгэсэн. Батлан хамгаалах яаманд ажиллахдаа найман сайдын нүүр үзэж тамгыг нь түшилцсэн байдаг. 15 жил хурандаа цолыг зүүж Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор бригадын генерал цол хүртэж байв. 
Өмнөх жилүүдэд багагүй баалуулж ирсэн Батлан хамгаалахын сайдын томилгоог харвал танхим дотроо хамгийн мэргэжлийн хүн гэж харж болно. Үүний учир нь шинэ сайдын ажлын түүхийг сөхвөл армиас өөр салбарт “хөл” тавиагүй гэхээр. Г.Сайханбаяр генерал улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Харин багахан өөтэй талаас нь харвал бригадын генерал, У.Хүрэлсүх нар үй зайгүй найзууд. Олон жил ойр шадарласан гэдэг утгаараа албан тушаалд хамгийн түрүүнд томилогдох хүн нь Г.Сайханбаяр байсан. Түүний нэр Тагнуулын даргад ч яригдаж байсан удаатай. Гэвч өндөр албан тушаалд томилогдолгүй дөрвөн жил хүлээснийг гайхах хүмүүс байдаг юм билээ.   
Батлан хамгаалахын шинэ сайдын СV-г харвал төгссөн сургууль, ажилласан туршлагаас эхлээд шууд л цэргийн хүн гэдэг нь харагдана. Цэргийн нэгдсэн дээд сургууль, БНХАУ-д Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг цэргийнхнээс анх удаа, ОХУ-д ЗХЖШ-ын академийг төгсчээ. Харин ажлын гараагаа Улиастайн дивиз, 016 дугаар нэгтгэлээс эхэлж зенит, пуужингийн тусгай хорооны сургуулийн салбарын улс төрийн орлогч хийж байв. 1994 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллах болж, 1996 онд Батлан хамгаалах яам, ЗХЖШ шинэ тогтолцоонд шилжиж  байсан цаг үед 28-тай залуу Мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдсоноос хойш армийн шинэчлэлийн сорилтыг  Г.Сайханбаяр генерал эхлүүлсэн гэдэг. Сүүлд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллахдаа зэвсэгт хүчний хөгжил дараагийн үе шатанд шилжих багц хууль, эрх зүйн шинэчлэлийг гардан зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байв. Энэ утгаараа тэр яалт ч үгүй армийн авторуудын нэг болж таарч байна. 
Нутаг ус талаас нь харвал Г.Сайханбаяр генерал Архангай аймгийн Жаргалант сумынх. Тэрээр нутгаасаа төрсөн анхны, аймгийнхаа 19 дэх генерал гэгддэг. Харин удам угсааг нь хөөвөл өвөө, аав, ээж гээд гэр бүлээрээ армийн хүмүүс юм билээ. Өвөг эцэг нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Аав нь Ардын армийн дуу бүжгийн ансамблийн орлогч даргаар 10  жил ажилласан дэд хурандаа Б.Гүрсэд гэж байжээ. Ээж нь армид насаараа нягтлан бодогч хийсэн гээд цэргийн гэр бүлд өсч хүмүүжсэн байна. 
Армийг бүхэлд нь чиглүүлэх “цэрэг” талаас нь харвал Г.Сайханбаяр генерал хувийн амбици тааруу. Ажлаас өөр юм мэддэггүй гэж салбарынхан нь ярьдаг. Хэтэрхий зөөлөн гэмээр. Харин энэ удаад асуудалтай  салбарыг “атгах” үүрэг хүлээсний хувьд хариуцлага ярьж, хатуу чанга байхад гэмгүйг салбарын сайдын хувьд дайя. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368)

зэвсэгт хүчин дэхь булхай, луйвруудыг илчлэн, цэвэр яамыг байгуулна гэдэгт итгэж байна. жишээлбэл: Албан тушаалын байрны луйврууд. ах дүү, үр хүүхдүүдээ суулгачихсан хурандаа офицерууд зөндөө байгаа. ажлаа мэдэхгүй цэргийн анги байгууллагын дарга нар ч байгаа. за тэгээд цааш нь ярих уу яах уу
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

5 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

5 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

5 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

13 цаг 24 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

20 цаг 16 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

Өчигдөр 06 цаг 00 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

Өчигдөр 06 цаг 00 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Уржигдар 15 цаг 54 мин