“Сайжруулсан түлшний зөв хэрэглээ” сэдэвт сургалт хийлээ

2020-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших


 

Л.ХЭРЛЭН

Агаарын тухай хуулийн  15.7, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот  захирамж, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн  дагуу  хамтарсан ажлын хэсгээс сайжруулсан түлшний зөв  хэрэглээний талаар сургалт хийлээ.

Ажлын хэсэгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл оржээ.  Сургалтын үеэр агаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах заавар зөвлөмж өгч  хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдыг хамруулжээ.

Сургалтын хүрээнд :

-Сайжруулсан түлшний хэрэглээ, заавар зөвлөмж, зөв галлах зааварчилгаа өгөх;

-Айл өрхийн зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах;

-Сайжруулсан шахмал түлшний үнсийг ялгах, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар;

-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөх;

-Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж суурилуулах заавар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгчээ. Түүнчлэн  “Тавантолгой түлш”  компанийн үйлчилгээний төвийн инженер, техникийн ажилтнууд ханан пийшинтэй айлын янданг хөөлж, пийшингийн битүүмжийг шалган, сайжруулсан шахмал түлшээр хэрхэн зөв галлагаа хийх талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч байгааг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин