Тарагны сав, тортон дотор архи хийж тусгаарлах байр руу оруулжээ

2020-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 С.САРУУЛ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр 3“Баянхангай” амралтын газарт тусгаарлагдаж байсан иргэд архидан согтуурсан. Тэнд ихэвчлэн долдугаар сарын 2-ны өдрийн Солонгос улсын цагаачлалын албанд байсан хүмүүс байрлаж байгаа. Тэдгээр хүмүүс архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэсэн. Бид даруй шалгалт хийгээд зарим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан. “Гоё” гэдэг тарагны таргийг нь асгаад дотор нь гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлж байна. Тортны дотор варены шилтэй архи хийгээд төрсөн өдөр нь гээд гаднаас оруулсан. Тусгаарлах байранд байхдаа дэглэм их зөрчиж байгаа. Шөнө дунд 3-4 цагийн үед коридороор хэсээд бие биенийхээ өрөөнд орж байна. Хөзөр тоглож байна. Бид заримдаа хүч хүрэхгүй тохиолдол гарч байна.  Зарим сувиллын газарт матрасан дээр нь хүүхдүүдээ шээлгэж байна. Гарахдаа хаалга, үүдийг нь эвдэлснээс зарим газрууд болъё гэж байна. Үхрийн гуяны шинэ махаар хоол иднэ гэдэг юм ярих юм. Бэлэн хоолон дотор 300 гр-тай архи хийгээд оруулдаг. Энэ мэтчилэн маш олон асуудал байна. Бид энэ бүгдийг нь тэр болгон ярихгүйгээр дотооддоо зохицуулаад ажиллаж байгаа” гэв.

Мөн хандивын хувьд 6.8 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан. Энэ хандиваас мэргэжлийн байгууллагууд нэг төгрөг ч ашиглахгүй. Бэлэн мөнгөний хандивын дийлэнх нь эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэгдэж байгаа. Энэ хандивт УОК, Шуурхай штаб оролцдоггүй. Зориулалтынх нь дагуу зарцуулж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин