М.Оюунчимэг: Иог мөнгө олох хэрэгсэл биш

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ш.Номиндэлгэр 

Хатха, жирэмсний иога, бясалгал, аюурведа буюу амьдралын мэдлэг хичээлүүдийг заадаг олон улсад заах эрхтэй, “Хулангоо” иогийн төвийн багш М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө манай уншигчдад иога гэж юу болох талаар товчхон тайлбарлаж өгөхгүй юу?
-Баярлалаа. Танай уншигчдад сайхан дэлгэр зуны мэндийг хүргэе. Иога гэдэг нь санскрит хэлнээс гаралтай бөгөөд Ведийн үе буюу МЭӨ 1000 оноос Энэтхэгт үүссэн түүхтэй гэж Патанжали иогийн сударт бичсэн байдаг. Эхлээд Энэтхэгийн хааны удмын хүмүүс тэр дундаа эрчүүд нь хийдэг байж байгаад сүүлд эмэгтэйчүүд их хийх болсон. Иог бол бие махбодь, оюун санаа, зүрх сэтгэлийн нэгдэл, өөрийгөө ойлгож сурах ухаан, гэгээрэлд хүрэх зам гэсэн олон талаас нь тайлбарладаг. Өөрийгөө танин хөгжүүлж, сэтгэл санааны тогтвортой байдал буюу оюун ухаанаа хянах чадварыг эндээс олж авдаг.


-Иога хийхийн ашиг тус, үр нөлөө нь юу байдаг юм бол оо. Таньд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би иогаар хичээллэж эхлээд долоо, багшлаад таван жил болж байна. Олон жил суугаа ажил хийгээд бие маань өвддөг болсон. Харин иогоор хичээллэснээс хойш хүзүү, нурууны шохойжилттой байсан маань бүрэн эдгэрсэн. Хүн иог хийснээр бие, сэтгэл, амьсгал гурваа нэгтгэн оюун санаа, ухамсрын хувьд амар амгалан болж баргийн зүйлд уурлаж, бухимдахаа болино. Бүх зүйлийг энэрэх сэтгэлээр харж, өчүүхэн жижиг зүйлээс баяр баяслыг мэдэрч аливаад хандах хандлага өөрчлөгддөг. Мөн амьдралын учир утгыг өөрөөр харж материаллаг үзлээс холдож, маш энгийн болсноор байгаа амьдралдаа сэтгэл хангалуун болдог. Харин бие, махбодийн хувьд уян хатан байдал сайжирч биед хуримтлагдсан хорыг амьсгалын зөв техник, сэтгэлээ удирдах төвлөрөл, дасгалын хүчээр биеэс гадагшлуулан өвчин зовиургүй болдог. Бид амьсгалахдаа уушгиныхаа дөнгөж 30 хувийг ашигладаг бол иогаар хичээллэснээр 100 хувь ашиглан дөрвөөс, таван янз цаашлаад 10-аад янзаар амьсгалж сурдаг. Амьсгалаа зөв авах нь бүх зүйлийн үндэс суурь гэж хэлж болно.


-Бусад спортоос ялгарах гол онцлогоос дурдвал?
-Нэг цагийн хугацаанд иога хийхэд биед буй 72 мянган суваг, судал, 600 гаруй булчин, 206 яс, бие эрхтэний систем бүгд нэгэн зэрэг ажиллаж байдаг. Биеийн энергийн урсгалыг цэвэрлэж 80-100 төрлийн өвчин эмгэгийг анагааж өгдгөөрөө  бусад спортоос ялгаатай байдаг. 


-Иогийн хэдэн төрөл байдаг юм бэ. Үүнээс монголчууд ямар төрлөөр нь хичээллэж байна?
-Иогийн олон төрөл байдаг. Эхлээд уламжлалт хатха иога гэж үүссэн. Яваандаа ража,  аштанга, виньяса, карма, багти, аяангар гэсэн олон төрөл бий болсон. Харин Монголд хатха иогийн суурь тавигдаад виньяса, агаарын иогаар хичээллэдэг хүн олон болсон нь ажиглагддаг. Хүн иогийг анхлан суралцахдаа хатха буюу иогийн үндэс суурийг техникийн дагуу сурах хэрэгтэй гэж боддог. Тиймээс иогийг анхлан сурахад амьсгалын зөв техник, зогсох суух, хэвтэх байрлалын дасгалыг зөв хийж сурах, нүдний харц, хөл гарын зөв тавилтууд маш чухал байдаг. Хэрэв зөв сурч чадахгүй бол үр дүнгээ өгч чадахгүй. 


-Иога хийхэд нас, хүйс хамаардаг юм болов уу?
-Насны хувьд 12 наснаас дээш гэж заадаг. Монголын хувьд хүүхдийн төвлөрөх байдалтай холбоотойгоор таваас дээш насны хүүхэд сууж болдог байгаа. Хүүхдийн анхаарал төвлөрлийг сайжруулж, зан байдлыг дарж, сууж сургадаг. Харин хүйс харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй ямар ч насны хүмүүс хичээллэж болно. Бага залуугаасаа иога хийх тусам амьдралын хэв маяг зөв болж, урт удаан эрүүл эрч хүчтэй амьдрах боломжтой болдог.


-Үр дүнтэй болгохын тулд юунд анхаарах вэ?
-Үр дүнтэйгээр биед буй элдэв өвчин зовлонгоо гаргамаар байвал тууштай байх хэрэгтэй. Бас итгэл үнэмшилтэй, тухайн зүйлдээ өөрийгөө зориулж, шантрахгүй тэмүүлэлтэй байж чадвал үр дүнтэй болж чадна. Ганц сар хичээллээд иога гэж нэг ийм зүйл байдаг юм байна, чадахаасаа чадахгүй нь их юм байна гээд  хаячихвал үр дүн тийм ч амархан харагдахгүй.


-Хэр урт хугацаанд хийвэл хүссэн үр дүндээ хүрч чадах вэ?
-Хамгийн доод талдаа гурван сар хичээллэж байж ямар нэг үр дүнд хүрнэ. Цаашлаад хэдэн ч жил хичээллэж болно. Олон жил хичээллэх тусам ахиц дэвшил, өөрчлөлт харагдана. Би өөрөө хэзээ миний нүд анина тэр үед л иога хийхээ болино гэсэн бодолтой байдаг.


-Иога тураадаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байдаг юм шиг санагддаг. Энэ талаар та зөвлөгөө өгөөч?
-Иога бол тураах хэрэгсэл биш. Гэхдээ асана буюу байрлалуудыг хийж байх явцад бага багаар жин хаядаг. Тэр нь огцом мэдэгдэхгүй хэдий ч ерөнхий биеийн тойргоороо багассан байдаг. Түүнээс биш тураахыг гол зорилгоо болгоод учир зүггүй шахаад байдаггүй. Өөрийн бие физиологийг дотроосоо анагааж ялангуяа, нурууны төрөл бүрийн өвчин зовиургүй болсны дараа галбиржуулах иогийн дасгалуудыг багшийн зааврын дагуу хийх нь зүйтэй болов уу.


-Сүүлийн үед иогийн төвүүд үйл ажиллагаагаа явуулах боллоо. Таны бодлоор энэ нь ямар нөлөөтэй вэ?
-Сайн нөлөөтэйн хувьд нөлөөтэй. Олон багш зааж байж иога маань илүү олон хүнд хүрэх боломжтой болно. Гэхдээ иогийн багш нарт ёс зүй гэж байх хэрэгтэй. Тухайн багш нь өөрийн биеийг гайхуулаад дасгал хийгээд байна уу эсвэл хүний төлөө, тухайн хүнийг эрүүлжүүлэхийн тулд иогийн багш болж байна уу гэдгээ мэдэх ёстой. Хүн ямар багш дээр очихоо өөрөө сонгодог учраас сайн судалж үзээд хичээллэх хэрэгтэй. Үүнээс гадна иогийн төвүүд нь олон төрөл зүйл рүү үсчих биш биеэ даасан төрөл, өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Иога бол мөнгө олох хэрэгсэл биш, хүнийг анагааж, амар амгалан байлгах буянтай үйл юм.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

 

АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

АТГ:Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг шалгаж байна

4 цаг 45 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай батлуулах хэрэгтэй

4 цаг 48 мин
Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар огцорч болохгүй

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй

4 цаг 52 мин
Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

Ерөнхий сайд намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулах санал гаргажээ

4 цаг 55 мин
Уран: Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжив

Уран: Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжив

9 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.

15 цаг 14 мин
“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“…Сайжруулсан шахмал түлш” гэх шууд л утаа алга болгочихмоор нэртэй түлшийг “Таванто

15 цаг 14 мин
Ордынхон дэмжиж, Ордныхон дэвсэн “...Оюун-Эрдэнийг огцруулах” акцын ард...

Эхлээд, энэ цагийн улстөрчдөд эмгэнэл илэрхийлье. Учир нь, стратегийн орд дээр гадна, дотнын ко

15 цаг 14 мин
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

2025-05-16
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

2025-05-16