С.Баяр шүүгдэж, Б.Хурц үгээ хэлэв

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал өчигдөр  нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэл­сэн. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүж байгаа ч  баримт мэдээллүүдийг нягтлах шаардлагатай байгаагаас хэлэлцүүлэг  сунжирч шүүх хуралдаан  олон хоногоор үргэлжилж  байна.  


Хэргийг  нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн. Шүүх хуралдааны явцад Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрөв, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав,  Б.Мөнхбат нар   шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан юм. Тэгвэл өчигдөр хуралдаан  12:55 цагт завсарлаад эргэж  орсон ч дугаар шилжих мөчид дуусаагүй байв. Харин  С.Зоригийн аллагын  гүйцэтгэгч гэх үндэслэлээр шүүхээр шийтгүүлсэн  Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн шүүгдэж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал үйл явцын хувьд дууссан гэж үзэж болохоор. 


 Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ өнгөрсөн мягмар гаригт болсон   шүүх хуралдаанд  урьдчилсан байдлаар  уншиж танилцуулаад байсан юм. Тухайн үед шүүгдэгч нарын үгийг сонссоор шүүх хурал 22:00 цагт тарсан. Тэгвэл өчигдөр 09:06  цагаас хуралдааныг нээж  шүүгдэгчдийн үгийг  үргэлжлүүлэн сонссон юм. 


ТЕГ-ын дарга асан  Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын шүүгдэгчид бүгд хэлэх үгтэй,  үгээ хэлж дуусгах хүртэл  хугацаа шаардаж  буй юм. Иймд “Шүүгдэгч нарын эцсийн үгийг сонсч байгаа. Үүний дараа шийдвэрээ эцэслэн гаргана”  гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд  өгч  байв.  Гэсэн ч дугаар шилжих мөчид буюу  өчигдөр 19:00 цаг гэхэд  шүүгдэгч нар үгээ хэлж дуусаагүй шүүх хуралдаан үргэлжилж байлаа. 


Энэ хэргийн эргэн тойронд хэн юу хэлснийг нэхэн сануулахад Б.Содномдаржаа, Т.Чимгээ  болон тэдний ар гэрийнхэн   эрүү шүүлтийн дор  хилс хэрэг хүлээсэн хэмээн эхний өдрөөсөө эхлэн мэдүүлж ирсэн. Тэр нь сүүлд бичлэгээр баталгаажсан. 
Шүүх хурал эхэлснээс хойш Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  ”Өмнө нь болсон гурван шатны шүүх хурал худал  болсныг ард түмэн мэдэж байгаа. Харин одоо бол миний хүү болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эзнийг олохоор энэ шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Үнэхээр хүүг минь эрүүдэн шүүж, худлаа хэрэг үүсгэн төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс шүүх байгууллага үнэн зөвөөр шүүгээсэй, худал бусармаг зүйл хийсэн хүмүүсийн талд бүү ороосой гэж хүсч байна” гэж байв. 


Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хоригдож байхад солих хувцас, ном сонин  оруулахгүй, хурц гэрэлтэй өрөөнд 24 цаг байлгаж, бие засах нүхийг зориуд хоригдож буй эрчүүдийн нүдэн дээр байрлуулсан зэрэг мэдээллийг түүний ээж Б.Байгалмаа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар хэвлэлээр ярьж байсан.  ТЕГ-ын дарга асан  Б.Хурцын хувьд  “Би тийм  тушаал өгөөгүй” гэж мэдэгдэж байв. Харин түүний өмгөөлөгч Г.Батбаяр  “Онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхныг буруутгаж болохгүй. Ингэснээр С.Зоригийн амиа алдсан хэргийг саармагжуулж гэмт хэрэгтнүүдэд боломж олгох гэж байна" гэсэн  бол өмгөөлөгч Б.Мэргэн шүүх хурлын явцын талаар тайлбар хэлж байснаас  биш хэн нэгэн хүний нэр цохож  байр сууриа илэрхийлээгүй юм. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12