Д.Нямхүү: “Covid-19” томуутай хавсарвал ямар дарамт ирэхийг мэдэхгүй

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Манай улс коронавирусын аюул дотооддоо алдаагүй ч огтхон ч тайвширч болохгүйг сүүлийн хэд хоногийн дэлхий нийтийн нөхцөл байдал харуулж байна. Мөн 40-60 хоног эмчлүүлээд эдгэрсэн 20 гаруй хүнээс дахин коронавирус илэрсэн нь аюул ойрхон байгааг санууллаа. Тэгвэл цар тахал улирлын томуутай хавсарвал юу болохыг хэлж мэдэхгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тэрээр “Монголд батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн хүн 213, одоо 74 хүн эмчлүүлж байна. Дэлхий дахинд 14 сая 685 хүн халдвар авчээ. Бид маш хүнд нөхцөл байдалд  байна. Үүнээс хагас сая хүн коронавирусын улмаас хорвоог орхижээ. Энэ аюулт өвчний үед бид эв найрамдалтай байж, мөрдөх ёстой дүрэм, журмыг биелүүлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах нь эх орноо хамгаалж байна гэсэн үг. Өнөөдрийг хүртэлх маш олон албан хаагч өндөр зохион байгуулалттай өдөр, шөнөгүй ажиллаж байгааг та бүхэн мэднэ.  Энэ ажлыг үгүйсгэж ямар нэгэн гомдлоор дүрэм, журмыг өөрчлөх ажил зохион байгуулж байгаа нь буруу юм. Арав, арваннэгдүгээр сард улирлын томуу,  коронавирустэй хавсарвал бидэнд ямар их дарамт ирэхийг та бүхэн төсөөлөх хэрэгтэй. Улс орнууд болон хүний мөн чанар,  чадвар коронавируст шалгуулж байна. Тиймээс хүн бүр өөрийгөө болон бусдыг хамгаалан, зөв дадалд уриалан, үлгэр жишээ болох хэрэгтэй. Энэ үед бүх улсууд нэг удирдлагад нэг хүн шиг нэгдэж ажиллаж чадлаа. Энэ амжилтаа үргэлжлүүлэн ажиллах нь бидний хувьд хамгийн чухал байна" хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин