Стивен Сигал Буриадад

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

 

Холливудын нэрт жүжигчин, найруулагч бас тулааны урлагийн мастер Стивен Сигал өчигдөр /2020.07.20/-нд Буриадад ирсэн байна. Буриадад ирэх долоо хоногийн турш байхаар төлөвлөж байгаа жүжигчний хөтөлбөрт ОХУ дахь Буддын шашны гол төв болон Иволгин хийд, буриадын соёл уламжлалыг хадгалж үлдсэн  нутаг болох Тарбагатай, тэрчлэн ЮНЕСКО-ийн бүртгэгдсэн дэлхийн байгалийн гайхамшигт газруудын нэг болох Байгал нуураар аялах зэрэг багтаж байгаа аж.  

Стивен Сигал хэлэхдээ, “Байгал бол дэлхийн хамгийн чухал нуур гэж би үздэг. Онцгой ариун дагшин газар бөгөөд энэ бүс нутаг болон нуурыг хамгаалах нь маш чухал ач холбогдолтой. Миний олон найз нөхөд, ойр дотнын хүмүүс энд амьдардаг тул энэ бүгд найрамдах улс миний хувьд их чухал” гэсэн талаар baikal-daily.ru сайт мэдээлжээ.

Бүгд найрамдах улсын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлэлд   нэр хүндтэй зочин нь угсаатны зүйн төвд зочлохоос гадна жүжигчин Иволгин хийдэд Буриадын тамирчидтай хамт бэлтгэл хийх, Байгал нуураар аялах хүрээнд Ольхон арал дээр зочлох зэргийг дурдсан байна.

Стивен Сигал буддын шашин шүтдэг. Дөрвөн жилийн өмнө Оросын иргэншил авсан. Монгол гаралтай гэдэг. Өвөг дээдэс нь монгол хийгээд буриад цустай байсан гэдгийг тэрээр нэг бус удаа ярилцлагадаа дурдсан байдаг билээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

12 цаг 50 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

12 цаг 55 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

13 цаг 0 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

13 цаг 5 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

13 цаг 10 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

13 цаг 15 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

13 цаг 20 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Өчигдөр 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Өчигдөр 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Өчигдөр 17 цаг 22 мин