Мальдив улс жуулчдаа авч эхэллээ

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийтийг хамарсан хөл хорионы улмаас хил хаагдаж, олон хүн дэлхийн хамгийн алдартай газруудаар аялж чадахгүйд хүрээд байна. Гэвч үзэсгэлэнт сайхан байгалиараа алдартай Мальдив улс жуулчдаа хүлээж авч эхэлж буйгаа энэ сарын 15-нд мэдэгдлээ. Тус улсын нийслэл Мале хотын Велана олон улсын нисэх буудалд очсон жуулчин хорио цээрийн дэглэмийг нарийн баримтлах шаардлагагүй. Тэр байтугай коронавирусын шинжилгээ ч хийлгэсэн ч байх албагүй юм. Мөн визний шинэ шаардлага, нэмэлт төлбөр шаардахгүй.  Харин  Мальдивд буусны дараа эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлж, 30 хоногийн жуулчны виз олгоно. Амарч байх үед “ковид-19”-ийн шинж тэмдэг илрэх юм бол аялагч өөрийн зардлаар тусгаарлах байранд тусгаарлагдана.

 Мальдив бол 1000 гаруй амралтын аралтай, 90 мянган квадрат талбайтай, арлын ихэнх нь аялал жуулчлалын чиглэлээр хөгжсөн үзэсгэлэнт байгальтай улс юм. Мальдивын аялал жуулчлалын 47 жилийн түүхэнд анх удаа гуравдугаар сараас хойш нэг ч жуулчин хүлээж аваагүй тохиолдол нь энэ юм. Хилээ нээсэн хэдий ч цар тахлын улмаас тус арлын жуулчдын тоо 70-75 хувиар буурах хандлагатай байна. Яг одоо Мальдив руу нисэх боломжтой бөгөөд Ойрхи Дорнодоор дамжин хэд хэдэн нисэх онгоц нислэг үйлдэж байна. Үүнд Сидней, Торонто, Чикаго, Лондон зэрэг хотоос Дубайгаар дамжин нисэхийг “Эмират Айрлайнес” компани санал болгож байна. Мөн “Qatar Airways” компани Нью Йорк, Лондон, Парис, Сидней, Франкфуртээс Доха руу дамжин Мальдив руу нисэхийг энэ сарын 15-наас  зөвшөөрлөө. Мөн Арабын нэгдсэн Эмират улсын “Etihad” компани энэ сарын 16-наас Абу Дабигаас Мальдив руу нисэх нислэгээ нээлээ. Харин “Turkish Airlines” 17-нд нислэгээ эхлүүлнэ.

Эх сурвалж: CNN

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин