“Жи тайм”-аас илүү урамшуулал авсан хүмүүсээ мөнгө гаргуулна

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэрэг буюу шүүгчдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 17-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.

-“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа?

-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Оюунчимэгт  холбогдох  хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Уг хэргийн хохирогчийн тоо 11 мянга гаруй. Хохирогчид шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй учраас шүүхийн ил, тод нээлттэй байдлыг хангах үүднээс  шүүх хуралдааныг live хэлбэрээр шууд дамжуулан үзүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

-Хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт  хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

-Хохирогчдын нэрсийн жагсаалтыг хаанаас үзэх боломжтой вэ?

-Уг хэрэг шүүхэд шилжиж ирсэний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын http://www.bkhs-criminalcourt.gov.mn/  вэб сайтад байршуулсан. Мөн шүүх хуралдаантай холбоотой цаг үеийн мэдээллийг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар тухай бүр хүргэж байгаа.

-906 иргэний хариуцагч гэхээр хэн байх вэ ?

- Энэ 906 иргэний хариуцагчийн тухайд “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж  сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс багтана. Тэднээс уг  6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлээд байна.

-Шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болж, хохирогчид хохирлоо барагдуулах бол?

-Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоол  бичгийн хэлбэрээр гарч хэргийн оролцогчид болох  улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэнийн нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулдаг. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл  гаргахгүй бол тогтоол хүчин төгөлдөр болж тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж Нийслэлийн шүүхийн шйидвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэнээр хохирол  гаргуулах ажиллагааг тус байгуулага гүйцэтгэнэ.

-Хэрэв аль нэг тал гомдол гаргасан тохиолдолд яах вэ?

-Шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах /хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч/ нар болон улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. Хэрэв гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тухайн шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түр түдгэлзүүлдэг. Энэ тохиолдолд хохирол гаргуулах, гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа мөн хугацаагаар хойшлогдоно гэсэн үг юм.

-Хохирогчид шийтгэх тогтоолоо яаж гардаж авах вэ?

- Шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулан ажиллах бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн оролцогч нарт хүргэх болно.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин