41 хоног эмчлүүлээд сувилал руу шилжсэн иргэнээс “Covid-19” илэрлээ

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Коронавирусын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийхдээ халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч байгаа хэлсэн.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий дахин тайлж чадаагүй. Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна. Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс дөрөв, таван удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж байгаа. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа. Эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч байгаа” гэв. Тэгвэл зургадугаар сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн нэг оюутнаас коронавирусын халдвар илэрчээ. Тухайн оюутан нь тавдугаар сарын 13-нд Оросын цэргийн онгоцоор ирсэн бөгөөд 41 хоног эмчилгээ хийлгэж  зургадугаар сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн байжээ. Харин сувилалд байх хугацаанд гурван удаа шинжилгээ авахад эхний хоёр шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь шинжилгээний хариу эерэг буюу коронавирусын халдвар илэрсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин