Дөрвөн настай хүүг аварсан дэслэгч С.Эрхэмбаяр

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.БОЛОРМАА

“Цэргийн залуу бусдын алтан амь насыг аварлаа” хэмээх мэдээ олон нийтийн цахим сүлжээ болон мэдээллийн сайтуудаар баяр бахархал дүүрэн сэтгэгдэлтэй хөврөв. Цагдаа, онцгой байдлын байгууллагаас ч мөн ялгаагүй “Иргэнийхээ үүргийг биелүүлсэн С.Эрхэмбаяр танд баярлалаа” хэмээн талархал дэвшүүлж, бяцхан хүү таны ачаар аюул, ослоос хол өнгөрлөө хэмээн дурдсан байлаа. Дөрвөн настай бяцхан хүүгийн алтан амийг аюул, ослоос аварсан баатарлаг үйлсийн эзэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн биеийн тамирын офицер, дэслэгч С.Эрхэмбаяртай төсөрхөн ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд баярлалаа. Танаар мөрдэст нэгт нөхөд нь төдийгүй монголчууд бүгдээрээ бахархаж байна...

-Баярлалаа.

-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-2020 оны долоодугаар сарын 15-ны өдөр би эхнэр, охины хамт Туул голын эрэгт очсон юм. Манай охин Э.Ялгуун төрөөд дөнгөж 10 гаруйхан хонож байсан ба эмч нар агаар, салхинд аль болох гаргаж байгаарай гэсний дагуу эхнэр бид хоёр охиноо тэврээд гол дээр очсон хэрэг л дээ. Тэр үед хүүхдүүд гол дээр тоглож байсан. Эргэн тойронд нь ч том хүмүүс байсан. Тухайн үедээ “Хүүхдүүд яагаад голын гүнзгий хэсэг рүү орчихов, аав, ээж нь харж байгаа байлгүй дээ” гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл “Яанаа, авраарай” гээд эмэгтэй хүн орилохоор нь хартал гол дотор нэг хүү хэд хэд сарвайснаа хөвөөд явчихсан. Тэгэхээр нь хар хурдаараа гүйсээр өмнөөс нь сэлж байгаад амдаж авсан. Одоо бодоход 500 метр гаруй газар гүйчихсэн байна лээ. Хүүг хараад л гүйгээд байсан. Аль болох богино хугацаанд амдаж авахын тулд их л хурдан гүйснээ санаж байна. Үер буучихсан голын урсгал ширүүн байсан болохоор ч тэр үү хүү хурдан хөвж байсан. Хүүг авраад гаргаж ирсний дараахан онцгой, цагдаагийн ирсэн. Эргүүлээр явж байсан байх аа, их хурдан ирсэн. Тэгээд л хөхөрч, цочролд орсон хүүд анхан шатны тусламж үзүүлж, сэргээсэн.

-Ар гэрийнхэн нь баярласнаа илэрхийлсэн байх...

-Тэгэлгүй яах вэ. Хүүгийн ээж нь гээд эмэгтэй уйлаад л баярлалаа гэж байсан. “Танд бид үнэхээр их баярлаж байна” гээд л. Уйлаад л. Хүүг сэргэж, шокноосоо бага зэрэг гарсны дараа гэрт нь хүргэж өгсөн.

- Ингэхэд та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 2017 оноос хойш биеийн тамирын офицероор алба хааж байна. Хэнтий аймгийн харьяат. Багаасаа л үндэсний бөхөөр хичээллэж яваа. Хэнтий аймгийн сумын наадамд дөрвөн удаа түрүүлсэн, сумын заан цолтой. Зэвсэгт хүчинд алба хааж эхэлснээс хойш ангийнхаа бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнд бэлтгэж оролцуулахад түлхүү анхаарч ажиллаж байна. Манай ангийнхны спортын уралдаан, тэмцээнд үзүүлсэн амжилт ч бишгүй бий. Миний ханийг Б.Үнэнсайхан гэдэг, дэд ахлагч цолтой. Мөн л Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаадаг. Харин миний ижий Б.Сэргэлэн Хэнтий аймгийн тавдугаар цэцэрлэгт ажилладаг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй эмэгтэй бий. Энэ завшаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэр дундаа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн удирдлага, хамт олон болон Хэнтий нутгийн ахан дүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин