Нийслэл рүү тарваганы мах оруулж ирэх зөрчил нэмэгджээ

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Туул

Орон нутагт тарваган тахал гарч, хүний амь нас хохирсонтой холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.07.20/ мэдээлэл хийлээ.  Онцгой байдлын газраас өдөр бүр өглөөний 09:00-21:00 цаг хүртэл гол дагуу завьт эргүүл ажиллуулж, эрэн хайх аврах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн хэд хоногийн өмнө Хэрлэн голд 11 настай хүүхэд осолдсон бөгөөд хүүхдийн эцэг эхийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд, амралт зугаалгаар явж буй иргэд хүүхдэдээ анхаарах шаардлагатай байгааг санууллаа. Түүнчлэн цагдаагийн байгууллага, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газраас нийслэлд тарваган тахал гарахаас сэргийлэх зорилгоор, автотээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 109 нойтон тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлжээ. Мөн сүүлийн үед нойтон тарвага, түүний эд эрхтэнийг нийслэл, суурин руу тээвэрлэх зөрчил тасралтгүй гарч байгаа учраас хяналт, шалгалтыг чангаруулаад байна. Судалгаагаар манай орны 130 орчим суманд тарваган тахлын голомт байдаг бөгөөд энэ жилийн хувьд тахлын идэвхжил өндөр байгаа учир иргэд эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин