ЦЕГ өнгөрсөн онд 364  тарвага хурааж авчээ

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад тарваган тахал өвчний дэгдэлт эрчимжсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас холбогдох дүрэм журамд нийцүүлэн нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.  Тодруулбал, нийслэл рүү орох Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Автотээврийн шалган бүртгэх товчоо болон хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд болон зорчигчийн ачаа тээвэрт хийсэн шалгалтын дүнд илрүүлсэн нойтон тарваганы зөрчлийн тоон мэдээг өнөөдөр танилцууллаа.  ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг “Өнгөрсөн оны сүүлийн улиралд 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага хурааж авсан. Харин энэ оны эхний хагас жилд 20 удаагийн үйлдлээр 109 нойтон тарвагыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Тодруулбал, Эмээлт дэх хяналтын цэгээр   хоёр удаагийн үйлдлээр  гурван нойтон тарвага илрүүлсэн. Харин энэ сард нэг удаагийн үйлдлээр таван нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлсэн” гэлээ. Цагдаагийн байгууллага дамжин өнгөрч буй бүх тээврийн хэрэгслийг зогсоож, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтныг тээврийн хэрэгсэл болон зорчигчийн ачаа тээшинд  үзлэг, шалгалт хийх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж байна. Тарвага түүний гаралтай түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, ЗӨСҮТ-д шинжлүүлэхээр хүлээлгэн өгч байгаагаас гадна тээврийн хэрэгсэлд ариутгал хийх, зорчигчдын очих хаягийг тодруулан бүртгэж, явуулах гэх мэт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хэв журмыг сахиулан ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин