Буриад руу Далай ламын хамт ниссэн тухайгаа түүхч ингэж өгүүлэв

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Түүхийн ухааны эрдэмтэн, орчуулагч, нийтлэлч Андрей Терентьев

 

Дамдины ЭНХЭЭ

Буддын шашныхан Далай ламын төрсөн өдрийг долдугаар сарын 6-нд тэмдэглэсэн бөгөөд тэрээр 85 нас хүрч байгаа ажээ. Буддын тэргүүн 113 наслахаа амласан хэмээн Халимагийн бүгд найрамдах улс дахь XIV Далай ламын хүндэт төлөөлөгч Тэло Тулку Рэнбүүчи мэдээлжээ.

“Эрхэм анд нар аа! Энэ оны долдугаар сарын 6-нд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 85 нас хүрлээ. Энэ бол маш өндөр нас, гэхдээ Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 113 нас хүртлээ бидэнтэй хамт байхаа амласан” хэмээсэн Рэнбүүчигийн үгийг РИА Новости агентлаг эшлэн мэдээлсэн байна.

Буддын оюун санааны тэргүүний мэндэлсэн ойг тохиолдуулан YouTube дэх “Төвөдийг хадгална” нэртэй сувгаар Далай ламтай нэг бус удаа уулзаж байсан түүхийн ухааны эрдэмтэн, орчуулагч, нийтлэлч Андрей Терентьевын ярианы видео бичлэг тавигджээ. Тэрээр Далай лам бол “юуны өмнө үнэнийг эрхэмлэдэг хүн” болохыг онцгойлон тэмдэглэжээ.
-Орчин цагийн техникийн гайхамшгийн ачаар өөрийгөө тусгаарласан хэдий ч янз бүрийн газар орноос Далай ламд баяр хүргэх боломжтой байна, өнөөдөр бид бүгдийн хувьд маш баяр баясгалантай өдөр, Дээрхийн гэгээнтэн Далай ламыг бид бүгдээр маш ихээр хайрлаж хүндэлдэг билээ. Зөвхөн бид ч гэлтгүй, буддизмд огт хамааралгүй, түүнийг төдийлөн хайрладаггүй ч гэсэн, үй олон хүн түүнд хүндэтгэлтэй ханддаг. Далай ламын тухай Google-ээр гарч байгаа мэдээллийг би нэлээд хэдэн жилийн турш ажиглан судлахдаа нэг онцлогийг анзаарсан. Дээрхийн гэгээнтэн Далай ламыг ОХУ-д оруулахгүй, түүний талаар чив чимээгүй байх цаг мөчид Орос улсын талаар тэр ямар нэг сайн зүйл хэлмэгц л олон нийтийн мэдээллийн бүх гол хэрэгслээр түүний хэлсэн үгийг өдөр алгасалгүй эшлэн мэдээлдэг. Өдөрт 19-20 эшлэл. Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдээллийн гол гол хэрэгслүүд нэгэнт ийнхүү олон удаа давтаж байгаа болохоор түүний үзэл бодол олон хүнд чухал хэрэгтэй гэсэн үг. Далай лам бол юуны өмнө үнэнийг эрхэмд үздэгтэй энэ бүхэн холбоотой гэж би бодож байна. Хэн нэгэнд таалагддаг, эс таалагддагаас үл хамааран хүмүүс түүний хэлж ярьж байгаа үгэнд итгэж байна. Энэ бол хүний гайхамшигтай чанар мөн  хэмээн Андрей Терентьев бодлоо хуваалцжээ.

Түүний хэлснээр Далай ламтай хамт аялах үеэр буддын оюун санааны тэргүүн яв цав онож хэлэхэд төвөгтэй үе заримдаа гардаг ч гэсэн байнга үнэнийг хэлж ярьдаг байсныг нэг бус удаа ажиглажээ. “Тухайлбал, 15 жилийн өмнө Дээрхийн гэгээнтэн Төвөдийн улс төрийн бодлогыг өөрчилж, тусгаар орших шаардлагаас татгалзаж, Хятад улсын бүрэлдэхүүнд өөртөө засах бодит эрхтэй байх бодлогод шилжсэн үед би түүнтэй уулзах боломж олдсон бөгөөд би түүнээс “Найдвар нэгэнт байхгүй болохоор л та тусгаар орших шаардлагаасаа татгалзсан уу, эрхэм Гэгээнтэн?” хэмээн асуусан юм. Тэрээр “Үгүй дээ, Андрей, би одоо Төвөдийг Хятадтай хамт байх нь илүү дээр гэж бодож байна, яагаад гэвэл Хятадын технологи, аж үйлдвэрлэл, хөгжил дэвшлийн ачаар Төвөд олон зүйлийг олж авч чадна. Харин хятадууд үүнд одоо хүртэл итгэхгүй, Далай лам тусгаар оршихуйг бус, өөртөө засах бодит байдлыг хүсч байгаа гэдэг бол зүгээр л дүр үзүүлж байгаа хэрэг хэмээн боддог юм” хэмээн хэлсэн нь миний гайхшийг төрүүлж билээ”.

Өнөөдөр Далай ламын сонирхдог дуу хөгжмийн цомог хэвлэгдэж гарах ёстой. Үүнтэй холбогдуулан Буриадтай холбоотой нэгэн тохиолдлыг Андрей Терентьев дурссан байна.

-1991, 1992 оны аль нэгэнд шиг санаж байна, бид Буриад руу онгоцоор хамт нисч байсан юм, би Далай ламын хажууд заавал суух ёстой байв (онгоцны үйлчлэгчид гэнэт ямар нэг зүйл хэлэх хэрэг гарвал орчуулах хэрэгтэй байсан). Тэгээд дуу хөгжмийн тухай яриа өрнөтөл, Дээрхийн гэгээнтэн төвөд үндэсний ардын дуу хууранд дуртай, гэхдээ сонсох боломж ховор байдаг тухайгаа өгүүлсэн  хэмээн Терентьев хуучлав.

“Байкал-Daily” сонины мэдээлснээр 2010 оны хавар Далай ламыг Буриадад айлчилна хэмээн хүлээж байв. Айлчлалыг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын эрдэм шинжилгээний төв санаачилсан бөгөөд шинжлэх ухаан – техникийн холбоо харилцааны шугамаар уг айлчлал болох ёстой байсан. Харин тэрхүү айлчлал болоогүй.

Далай лам сүүлийн удаа ОХУ-д 2004 онд Халимагийн төлөөлөгчдийн урилгаар ирж байсан. Тухайн үед Оросын Гадаад хэргийн яам улс төрийн зорилго агуулахгүй гэдэг болзол нөхцлөөр Далай ламд виз олгохыг зөвшөөрч байсан юм.

2012 онд Ерөнхийлөгч Владимир Путин Далай ламыг ОХУ-д ирүүлэх асуудлаар ажиллахаа амласан. Тэр үед Буддын оюун санааны тэргүүн Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон явдалд нь В.Путинд баяр хүргэж, Халимаг, Тува, Буриад улстай “оюун санааны холбоотой” байдгаа сануулсан захидал ирүүлж байсан.

2017 онд буддын шашинт гурван бүгд найрамдах улсад, түүний дотор Буриадад айлчлах тухайд мөргөл айлтгал үйлдэж байгаа талаар мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn
 

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12