Цар тахал дэгдсэнээс хойш хамгийн олон буюу 254000 хүн “Covid-19” халдвар авчээ

2020-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цар тахалын нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө. /2020.07.19/ Цар тахал дэгдсэнээс хойш өчигдөр хамгийн олон хүн буюу 254000 хүн халдвар авсныг энэ үеэр онцоллоо. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд халдвар авсан байна. Энэ нь цар тахал анх дэгдсэнээс хойш бага насны хүүхэд хамгийн олноороо халдвар авсан тохиолдол болж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Учир нь коронавирусын цар тахлын эхэн болон дунд үед хүүхдүүд, ялангуяа нэг хүртэлх насны хүүхэд уг өвчний халдвар авах явдал маш бага байсан юм" гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал,Афганистанаас иргэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа. Афганистанаас эх орондоо ирсэн энхийг сахиулагчдаас  53-т нь коронавирус илэрсэн байна. Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан. Тодруулбал, 26 настай коронавирусын халдвар авсан эрэгтэй 26 хоног, 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусын нийт 287 тохиолдлоос 213 нь эдгэрч эмнэлгээс гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн эмчлэгдэж байгаа. Үүний 62 хүний биеийн байдал хөнгөн, 12-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна. Мөн эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа” гэсэн юм. Түүнчлэн ажиглах байранд нийт 2769 хүн байгаа гэв. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд нийт 134 дуудлага ирж, иргэд зөвлөмж зөвлөгөө авчээ.Шуурхай 119 аппликэйшнд гадаад улсаас манай улсын гурван иргэн холбогдож эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин