Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг яамдын санал авч Засгийн газраар албажуулаагүй гэжээ

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 Оюутолгойн гэрээ тойрсон хэрэгт  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан,  “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар  Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны 99 дүгээр тогтоол, захирамжийн дагуу гарын үсэг зурсан хэмээн шүүгдэж  байна.

Цаг хугацааны хувьд авч үзвэл Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын  99 дүгээр тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байдаг.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг  батлах үеэр   “Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ” хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлж байв.

Тэгэхээр  Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг зөвхөн гарын үсэг зурсан ч биш, түүний цаана  их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээнд холбогдох яамдын саналыг  авч, Засгийн газрын хуралдаанаар албажуулах процессыг орхигдуулсан гэх асуудалд буруутгагдаж буй бололтой. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин