ЭМЯ: 3006 иргэн ажиглалтад байна

2020-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар /2020.07.16/ Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 15-ны өдөр гурван лабораторид  184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Нийт батлагдсан тохиолдол 261-ээс 209 нь эдгэрсэн.  Эмчилгээнд байгаа 52 хүний 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа” гэв. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурван иргэнийг эрдэлтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарлаж сорьц цуглуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  3006 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 428 хүн орсон бол 268 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ. Мөн ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 128 дуудлага иржээ.  Халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 9000 гаруй иргэнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Долдугаар сар гарснаас хойш нийт таван удаагийн нислэгээр 700 орчим иргэн эх орондоо иржээ. Эдгээр иргэнийг тээвэрлэсэн агаарын 5 хөлөг, 39 тээврийн хэрэгсэл 1076 м.куб талбайд Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тус төвийнхөн өнгөрсөн хугацаанд  тусгай үүргийн онгоцоор ирсэн 14.847 иргэнд тусламж үзүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж сонор сэрэмжээ алдахгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05