Солонгос дахь монгол иргэдийг “Covid-19” шинжилгээнд төлбөргүй хамруулна

2020-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр /2020.07.16/ Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ. Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан  "Монгол таун"-ы ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах ажлуудыг тус төвтэй хамтран маргааш буюу 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол иргэдэд хандан архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдадаа хүндэтгэлтэй хандан, олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж, алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхааруулсан байна. Мөн өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр 16:00-18:00 цагт Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд коронавирусийн халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авахаар болжээ. Визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдаж болох юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05